Манай уран бүтээлчид Каннын кино наадамд оролцоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай уран бүтээлчид Каннын кино наадамд оролцоно

May be an image of 2 people, people standing and indoor

/2022.03.09/: Соёлын сайд Ч.Номин Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурритай өнгөрсөн сард уулзаж, “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”, “Каннын кино наадам”-д Монгол Улсын уран бүтээлчид оролцох талаар хэлж, хамтран ажиллахаар санал солилцож байсан юм.

Энэ дагуу өнөөдөр Соёлын сайд Ч.Номин Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри нар “Венецийн дүрслэх урлагийн олон улсын 59 дэх удаагийн биеннальд уран бүтээлчдээ оролцуулахад хамтран ажиллах тухай” гэрээг үзэглэлээ.

Ингэснээр Швейцарын хөгжлийн агентлаг манай улсын уран бүтээлчдийг Венецийн биеннальд оролцоход бүх талын дэмжлэг үзүүлж, Монгол Улсын дүрслэх урлагийн уран бүтээлчдийн оюуны бүтээлийг олон улсад таниулан сурталчлах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллах юм.

Эх сурвалж: Соёлын яам

Манай улс жендерийн тэгш байдлаар 69-т жагсжээ
Манай улс жендерийн тэгш байдлаар 69-т жагсжээ
 
Монгол улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс  тогтоох үндэсний чуулган эхэллээ
Монгол улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс тогтоох үндэсний чуулган эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.