ТОКИО 2020: Э.Бэхбаяр 5:1 оноогоор ялагдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО 2020: Э.Бэхбаяр 5:1 оноогоор ялагдлаа

2021.08.04

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57кг жинд өрсөлдөж байгаа МУГТ, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Эрдэнэбатын Бэхбаяр эхний барилдаанд Армени улсын тамирчинг 6:1 онооны харьцаагаар ялсан билээ.

Тэрээр дараагийн даваандаа Иран улсын бөх Риза Атринагхарчитай барилдах даалгавар авсан юм. Түүний хувьд 1994 онд төрсөн 27 настай.

  • 2018 онд Индонез улсад зохион байгуулагдсан Азийн наадамд гуравдугаар байр, хүрэл медаль
  • 2019 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож нэгдүгээр байр, алтан медаль хүртсэн туршлагатай тамирчин юм.

2018, 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр бөх таарч Риза ялж байсан түүхтэй.

Эхний үед шүүгч манай тамирчинд сануулга өгч, торгуулийн 30 секунд явж эхэлсэн юм. Улмаар 30 секунд дуусч өрсөлдөгч нэг оноо авсан юм.

Үүгээр нэгдүгээр үе 1:0 оноогоор өндөрлөлөө.

Хоёрдугаар үе эхэллээ.

Шүүгч Ризад торгуулийн 30 секунд өгч, манай тамирчин мөн нэг оноо авч, Бэхбаяр тэргүүлж эхэллээ.

Шүүгч ахин манай тамирчинд 30 секунд өгч, Риза ахин нэг оноо авлаа.

Сүүлийн 35 секундэд 2:1 харьцаагаар манай тамирчин хожигдож явлаа.

Ийнхүү Бэхбаяр 4:1 оноогоор ялагдлаа.

Л.Энх-Амгалан: Есдүгээр сарын 1-нээс хичээл ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Л.Энх-Амгалан: Есдүгээр сарын 1-нээс хичээл ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.