/2022.02.22/: Хүнсний ногоо танд ашигтай байж болох ч их хэмжээгээр идэх нь зүрхний шигдээс, цус харвах эрсдэлийг бууруулахгүй гэж Их Британийн томоохон судалгаа харуулжээ.
Харин бидний өөр юу идэж, хэр их дасгал хийж, хаана, хэрхэн амьдарч байгаа нь илүү их нөлөөлдөг хэмээн судлаачид хэлж байна. Гэхдээ тэнцвэртэй хооллолт нь олон өвчний, тэр дундаа зарим хорт хавдрын эрсдлийг бууруулахад тусалдаг гэдгийг тэд онцолж байна.
Өдөр бүр дор хаяж таван хэсэг жимс, хүнсний ногоо идэхийг эрүүл мэндийн зөвлөхүүд, түүний дотор NHS (Үндэсний Эрүүл мэндийн үйлчилгээний алба) зөвлөж байна.
Оксфорд, Бристол, Хонг Конгийн Хятадын их сургуулиас хийсэн судалгаагаар Их Британийн Биобанкны судалгаанд хамрагдсан 400,000 орчим хүнээс хооллолтынхоо талаар, тэр дундаа өдөр бүр хэрэглэж буй хүнсний ногооны талаар асуулга бөглөхийг хүссэн байна.
Хүмүүс өдөрт дунджаар хоёр том халбага түүхий ногоо, гурав халбага чанасан ногоо, нийт таван халбага иддэг гэсэн байна.
Тэдний эрүүл мэнд, эмнэлэгт хэвтэхэд эсвэл үхэлд хүргэх аюултай зүрхний аливаа асуудлыг дараагийн 12 жилийн хугацаанд хянажээ.
Хүнсний ногоо, ялангуяа түүхий ногоо их иддэг хүмүүсийн зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэл бага иддэг хүмүүстэй харьцуулахад ойролцоогоор 15% бага байсан ч үүнийг бусад хүчин зүйлээр тайлбарлаж болно гэж судлаачид үзэж байна.
Эдгээрт хүмүүсийн амьдралын хэв маяг, тухайлбал, тамхи татдаг эсэх, хэр их архи дарс уусан эсэх, мөн тэдний ажил, орлого, хоолны дэглэм зэрэг багтсан байна.
Үүний үр дүнд судалгаагаар зүрх, цусны эргэлтийн асуудлыг "хүнсний ногооны хэрэглээг хамгаалах нөлөөтэй" болох нь нотлогдоогүй гэж эрдэмтэд хэлэв.
Оксфордын их сургуулийн доктор Бен Лэйси хэлэхдээ: "Энэ нь зүрх судасны өвчний (ЗСӨ) хоол тэжээлийн шалтгааныг ойлгоход чухал ач холбогдолтой судалгаа байсан юм" гэжээ.
Харин Глазгогийн их сургуулийн бодисын солилцооны анагаах ухааны профессор Навид Саттар хүнсний ногоо зэрэг эслэгээр баялаг хоол хүнс хэрэглэх нь жингээ бууруулж, зүрхний өвчин үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлсийн түвшинг бууруулахад тустай гэдгийг "туршилтаар нотолсон" гээд судалгааны дүгнэлт дээр маргаж болох бөгөөд өдөрт таван хэсэг жимс, хүнсний ногоо идэх хэрэгтэй гэсэн өргөн тархсан зөвлөмжийг өөрчлөх ёсгүй гэж тэр хэлэв.
"Их Британид амьдарч буй олон хүмүүс харамсалтай нь хүнсний ногоо маш хангалтгүй хэрэглэж байгаа бөгөөд хүнсний ногооны хэрэглээг сайжруулахын тулд илүү их зүйл хийх хэрэгтэй байна. Үнэндээ бид эрүүл хооллолтын ач холбогдлыг эрүүл мэнд, өвчин эмгэгт дутуу үнэлсэн байж магадгүй гэж би таамаглаж байна" гэж тэр нэмж хэлэв.
Бусад мэргэжилтнүүд өвчний эрсдэлд үзүүлэх нөлөөг судлахын тулд олон жилийн турш хүмүүс ямар төрлийн хоол хэр их иддэгийг хэмжихэд нь алдаа гарах магадлалтай гэж хэлсэн байна.
"Frontiers in Nutrition" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар хүнсний ногоог хоол хийхдээ боловсруулснаар витамин С гэх мэт чухал амин дэмийн бодисуудыг гадагшлуулдаг тул ногоог түүхийгээр нь ихээр иддэг хүмүүсийн зүрхний өвчлөл нь боловсруулж иддэг хүмүүсийхээс бага байна гэжээ.
Хоол хийхэд хэрэглэдэг өөх тос нь зүрхний өвчний эрсдэлт хүчин зүйл болох натри ихээр агуулдаг тул өвчлөлийн эрсдлийг нэмэгдүүлдэг байна.
Хүнсний ногоо ихтэй хоол иддэг хүмүүс илчлэг болон өөх тос бага хэрэглэхийн зэрэгцээ витамин, антиоксидантыг их хэмжээгээр хэрэглэж, эсийг гэмтээхээс сэргийлдэг.
Эх сурвалж: BBC