ТОКИО 2020: Б.Хонгорзул Францын тамирчинг яллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО 2020: Б.Хонгорзул Францын тамирчинг яллаа

2021.08.04

Чөлөөт бөхийн 57кг жинд манай тамирчин Болдсайханы Хонгорзул зодоглож буй. Тэрээр 2001 онд төрсөн 20 настай бол түүний өрсөлдөгч Матилда Ривэрэ 1989 онд төрсөн 31 настай юм.

Эхний 30 секундэд 2 оноо авч тоглолт сайхан эхэллээ. Барилдааны нэгдүгээр үед манай тамирчин хоёр оноо авснаар түрүүллээ.

Хоёр дахь үе эхлээд нэг минут 20 секунд болоход барилдаан удааширсан гэж үзээд тамирчдыг босгосон юм. Босоогоос давхар авсан тул Матилда 4 оноо, манай тамирчин 2 оноо авч онооны харьцаа тэнцсэн юм.

Барилдааны техникийн хувьд өрсөлдөгч Францын тамирчин давуу оноотой явсан юм. Өрсөлдөгчид өгсөн оноог ахин шалгах хүсэлт гаргаж, техникийн дагуу өгсөн оноо байсныг шүүсэн тул Францын тамирчинд нэг оноо өглөө.

Хонгорзул мөн нэг оноо авч онооны харьцаа тэнцлээ.

Тоглолт дуусахад 46 секунд үлдэхэд оноо тэнцүү хэдий ч өрсөлдөгч маань давуу оноотой байлаа.

15 секунд үлдэхэд манай тамирчин 2 оноо авч илүүрхэж эхэлсэн юм.

13 секунд үлдэхэд өрсөлдөгч эмчийн тусламж авлаа.

Ингээд манай тамирчин ялсныг шүүгч зарласан юм.

Дараагийн барилдаанд Япон улсын тамирчин Кавай Рисакотой хүч үзнэ.

Тэрээр 2016 оны Риогийн олимпод чөлөөт бөхийн 63кг жингийн барилдаанд нэгдүгээр байранд орж алтан медаль авч байв.

Б.Пүрэвдорж: С.Эрдэнэ даргаа “Явах цаг боллоо”
Б.Пүрэвдорж: С.Эрдэнэ даргаа “Явах цаг боллоо”
 
Уяачдын Их хурлын төлөөлөгчдөд дайх 5 САНАЛ
Уяачдын Их хурлын төлөөлөгчдөд дайх 5 САНАЛ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.