/2021.08.04/: АН-ын үл ойлголцол үргэлжилсээр байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр мэдэгдэл хийлээ. Тэрээр хоёр талд хуваагдсан талуудыг нэгтэхийн тулд намын хоёр зуун мянган гишүүний гарын үсгийг цуглуулж эхлэхээ мэдэгдээд байна.Тэрээр энэ алхмыг яаралтай эхлүүлэхгүй бол нөхөн сонгуульд АН орох боломжоо алдана гэж харж байгаа юм байна.
Өнөөдрийн нөхцөл байдлын хамгийн том шийдэл бол УИХ-ын гишүүн С.Эрдэнийг зайгаа тавих ёстой. Хоёр удаа намын даргын тамгыг Б.Туваанд дараа нь М.Тулгатад өгсөн ч энэ бол түр зуурын мэх гэж үзэж байна. Ардчилсан намаа нөхөн сонгуульд оролцуулах ойрын цаашлаад хүчтэй сөрөг хүчин байх улс орны эрх ашгийн үүднээс "Явах цаг" болсоныг санууллаа.
Улс төрчдийн рейтинг судалгаагаар хамгийн нэр хүнд муутайгаар тодорсон хирнээ 2020 оны УИХ-ын сонгуулийг удирдаж улмаар 2021 Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө нэр дэвшсэн нь МАН-аас даалгавартай гэлээ. Мөн хоёр тал болж асуудлаа шийдэхгүй байгаад Улсын дээд шүүх биш өөрсдөө буруутай гэлээ. Улсын дээд шүүхээс АН-н даргаар М.Тулгат нөгөө талаас Б.Цогтгэрэл нарыг бүртгүүлэхээр хүсэлт гаргасан ч талуудыг батламжлаагүй байгаа юм. Хоёр талын хэт туйлшралыг эвлэрүүлсэн намын Их хурлыг намын гишүүдийн дэмжлэгтэйгээр хийх бөгөөд үүнийн дараа хэн намын дарга болохоо шийдэх ёстой гэж тэрээр хэлсэн байна.