Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүдэд төрийн албан хаагчидтай уулзаж байх үедээ төрийн албан хаагчид болон тээврийн компаниудад хандан "Гаалийн удирдлагууд болон орон нутгийн удирдлагууд, тээврийн үйлчилгээ эрхэлдэг ААН-үүд хамтран ажиллаж яаралтай ачаа тээврийн үнийг буулгах шаардлагатай байна.
Хэрэв тээврийн компаниуд тохиролцоонд хүрч арга хэмжээ авч ажиллаж чадахгүй бол татан авалтад төр оролцон засгийн газраас тээврийн хэрэгслүүдийг гаргаж бараа бүтээгдэхүүний татан авалт хэвийн горимд ортол ачаа тээврийн үйл ажиллагааг зохион байгуулахаа" хэлсэн юм.
Өнөөдрийн байдлаар тус боомтын гадна болон дотор талд нийт 986 ачааны машин зогсож байна.