/2021.08.04/: Беларусын идэвхтэн алга болсон тухай мэдээлснээс нэг хоногийн дараа Киевт түүний цогцосыг олсон гэж Украины цагдаа нар мягмар гарагт мэдээлжээ.
Беларусын иргэн Виталий Шишов өчигдөр /2021.08.03/ Киевийн цэцэрлэгт хүрээлэнгээс түүнийг дүүжлэгдсэн байдалтай олсон байна.
Хүн амины хэрэг хэмээн үзэж мөрдөн шалгахаар хэрэг нээсэн гэж эрх баригчид мэдэгдсэн бөгөөд тэд "амиа хорлосон мэт болгон өнгөлөн далдалсан аллага" гэж үзэж байгаа ажээ.
26 настай Виталий Шишов нь хавчлагаас зугтахыг оролдож буй Беларусчуудад тусалдаг Украины Киевт байрладаг “Беларусийн байшин” (BDU) байгууллагын тэргүүн байсан юм. Тус байгууллага нь эх орноосоо дүрвэн ирсэн Беларусчуудад орон байр олж өгөх, ажилд зуучлах, хууль зүйн үйлчилгээ үзүүлэхэд нь тусалдаг ажээ.
Беларусын ерөнхийлөгч Александр Лукашенкогийн эх орондоо өөрийг нь эсэргүүцсэн хүмүүст дарамт, шахалт үзүүлэх болсоны Беларусчууд Украйн, Польш, Латви зэрэг улсуудад орогнох болжээ.
Сөрөг хүчний удирдагч Святлана Циханоуская Шишовын үхлийн тухай сонссон даруй өөрийн twitter-тээ "Беларусаас дүрвэн гарч байгаа хүмүүс аюулгүй байж чадахгүй байгаад санаа зовоож байна" гэж жиргэсэн байна.
Тэрээр Их Британид хийж байгаа айлчлалынхаа үеэр сэтгүүлчдэд мөрдөн шалгах ажлын үр дүнг хүлээж байна. "Энэ бол гэмт хэрэг гэж би хэлмээр байна, гэхдээ мөрдөн байцаалтын ямар ч үр дүн гараагүй тул би энэ тухай ярьж чадахгүй байна" гэжээ
Цагдаа нар Шишовыг өглөөний гүйлтээсээ эргэж ирэлгүй алга болсон гэж түүний хамтрагч мэдээлсэн. Шишовын найзууд саяхан түүнийг гүйж байхдаа "танихгүй хүмүүс" түүнийг дагасан тухай ярьж байсан гэж хэлсэн гэж мэдэгдэв.
Украин дахь Беларусын ордныхон Шишовыг даган мөрдөж байна гэсэн мэдэгдэл гаргасан бөгөөд "орон нутгийн эх сурвалжууд болон Беларусь дахь тэдний хүмүүс Украйн дахь бүлэглэлийнхэнд "хүн хулгайлах, устгах гэх мэт өдөөн хатгалга явагдаж болох" талаар анхааруулж байжээ. "Беларусийн одоогийн дэглэмд аюултай байсан учраас Шишовыг устгахаар урьдчилан төлөвлөсөн хэрэг гэдэгт эргэлзэхгүй байна. Бид Виталийгийн үхлийн талаар үнэнийг олж мэдэхийн төлөө тэмцсээр байх болно" гэж тус бүлэг мэдэгдэв.
Тэд Беларусьт засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаалд оролцсоны дараа 2020 оны намар Шишов Украин руу нүүхээс өөр аргагүй болсон гэж нэмж хэлэв.
Украин дахь Беларусын ордны ажилтан Юрий Щучко "AP" мэдээллийн агентлагт хэлэхдээ, Шишовыг нүүрнээс түүнийг зодсон ул мөр олдсон гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Шишовыг гүйж байхдаа хүмүүс ажиглаж байгааг мэдэрсэн гээд тэдгээр үл таних хүмүүс түүн рүү ойртож яриа эхлүүлэхийг оролдож байсан гэж түүнд ярьсан гэжээ.
Щучко "Виталий надаас хайртай хүмүүсээ асран халамжлахыг хүсээд, түүнд таагүй мэдрэмж төрж байгаагаа хэлсэн" тухай ярьжээ.
Беларусь улсад өнгөрсөн онд болсон маргаантай сонгуулийн дараа Ерөнхийлөгч Александр Лукашенког эсэргүүцсэн олон нийтийн жагсаал болсон. Үүний дараа Беларусийн олон иргэд Украин, Польш, Литва зэрэг ойролцоох улсууд руу дүрвэж эхэлсэн байна.
Саяхан Беларусийн гүйгч Кристсина Циманоуская хөнгөн атлетикийн холбоогоо олон нийтийн сүлжээгээр шүүмжилснийхээ дараа Токиогийн олимпод оролцохоосоо татгалзсан ба нутгаа албан ёсоор орхин гархаа мэдэгдсэн ба Польш улс түүнд хүмүүнлэгийн виз олгосон байна.
Лукашенко болон түүний хүүг өөрсдийнх нь эсрэг улс төрийн эсрэг үзэл бодлоо илэн далангүй илэрхийлсэн тамирчдыг сүрдүүлсэн гэж үзэн олимпийн наадамд оролцох эрхийг нь хасчээ.
Эх сурвалж: https://www.dw.com/en/belarusian