Валиевагийн биеэс допингийн зөрчил илэрсэн байж болзошгүй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Валиевагийн биеэс допингийн зөрчил илэрсэн байж болзошгүй

/2022.02.10/ Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр 15 настай уран гулгагч Камила Валиевагаас хориотой эм илэрсэн талаар Лхагва гарагт мэдээлжээ. Улмаар түүнд болон түүний багийн гишүүдэд Олимпын алтан медалийг гардуулах ёслолыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

Оросын олимпын хороо болон Коммерсант сонинууд энэ эмийг цээжний өвдөлтийг эмчлэхэд ашигладаг Триметазидин гэж нэрлэсэн.

Өмнө нь Валиевагийн өгсөн шинжилгээ эерэг гарсан гэх гэсэн мэдээлэлд Оросын олимпын хорооноос тайлбар өгөхөөс татгалзаж байсан юм.

Өсвөр насны охин олимпын тэмцээнд уран гулгалтын эмэгтэйчүүдийн төрөлд дөрвөлсөн харайлт хийж, Бээжингийн наадмын онцлох үйл явдлуудын нэгийг үзүүлэв. Тэрээр Лхагва гарагт болсон бэлтгэлдээ оролцоогүй Оросын олимпын хорооны дөрвөн уран гулгагчийн нэг байв

Уран гулгалт бол Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гайхалтай амжилт үзүүлсэн Оросын хувьд нэр хүндтэй спорт юм. Валиеваг шийтгэх эсвэл багийн медалийг нь хураах аливаа алхам нь үндэсний хэмжээний шуугиан дэгдээх магадлалтай.

ХОРИГЛОСОН ЖАГСААЛТ

Триметазидин буюу TMZ нь зүрхний цусны урсгалыг нэмэгдүүлж, цусны даралтын хурдацтай хэлбэлзлийг хязгаарладаг. Уг эмийг АНУ-д хэрэглэхийг зөвшөөрөөгүй. Энэ нь 2014 оноос хойш Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн (WADA) хориотой бодисын жагсаалтад орсон.

ЭРХ ЗҮЙН АСУУДАЛ

Валиева дөнгөж 15 настай байгаа нь хэргийг улам хүндрүүлж байна. WADA-гийн дэлхийн допингийн эсрэг дүрэмд заасны дагуу допингийн зөрчил гаргасан тамирчдыг олон нийтэд зарлах ёстой бөгөөд хэрэв холбогдох хүн 18 нас хүрээгүй бол энэ нь шаардлагагүй юм.

Орос улс допингийн эсрэг дүрмийг хэрэгжүүлэхдээ учир дутагдалтай байгаагаа хүлээн зөвшөөрсөн ч төрийн дэмжлэгтэй допингийн хөтөлбөр хэрэгжүүлж байгааг үгүйсгэж байна. Өмнө нь ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч байсан тул тус улсын тамирчид Бээжингийн наадамд туг далбаа, төрийн дуулалгүйгээр оролцож байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Боловсролын сайд өнөөдөр ЕБС-ийн сурагчдын эцэг эх, асран хамгаалагчтай онлайнаар уулзана
Боловсролын сайд өнөөдөр ЕБС-ийн сурагчдын эцэг эх, асран хамгаалагчтай онлайнаар уулзана
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.