/2022.02.10/ Бүх шатны боловсролын байгууллагын хоёрдугаар улирлын хичээл эхлэх гэж буйтай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан эцэг эх, асран хамгаалагчидтай онлайнаар уулзалт хийхээр болжээ.
Уулзалтад ерөнхий боловсролын сургуульд сурдаг хүүхэдтэй бүх аав ээжүүд оролцох боломжтой аж.
- Уулзалтаар БШУ-ны сайд дараах асуудлаар санал солилцох аж.
- Хоцрогдлын түвшин аль ангид ямар хэмжээнд хүрсэн
- Ямар хичээлийн аль агуулга дээр анхаарах шаардлагатай
- Сургалтын үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо
- Сурагчдад аав ээжийнх нь үзүүлэх сэтгэл зүйн дэмжлэг зэрэг чухал асуудлаар ярилцах ажээ.
Онлайн уулзалт 2022.02.10-ны өдрийн 19:00 цагт болно. Онлайн уулзалтад сургууль бүрийн эцэг эхийн зөвлөл ZOOM холболтоор оролцох бол бусад асран хамгаалагчид
https://www.facebook.com/MinistryofEdu
https://www.facebook.com/LEnkhamgalan
https://www.facebook.com/education.agency.mongolia
хаягаар дамжуулан фэйсбүүк шууд дамжуулалтыг хүлээн авах, сэтгэгдэл хэсэгт асуултаа илгээх боломжтой.
Дараагийн ээлжинд Боловсрол, шинжлэх ухааны сайд цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчидтай уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ.