/2022.01.24/ Нийгмийн даатгалын газраас 2021 оны арван хоёрдугаар сарын тоон мэдээллийг танилцууллаа. Тухайн сарын тоон мэдээллээс үзвэл:
- Ажил олгогч: 52.388
- Албан журмын даатгуулагч: 1.020.171
- Сайн дурын даатгуулагч: 161.111 байжээ.
Өндөр насны тэтгэврийг 353 мянган иргэн, тахир дутуугийн тэтгэвэр авдаг 63 мянга, тэжээгчээ алдсаны тэтгэврийг 19 мянган иргэн авчээ.
Ажилгүйдлийн тэтгэмжийг 26.145 иргэн авсан нь 2020 оны мөн үетэй харьцуулбал 4771 ажилгүй иргэдээр өссөн үзүүлэлт байна.