Газрын тосны үнэ 100 ам.доллароос давж өснө гэж таамаглажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газрын тосны үнэ 100 ам.доллароос давж өснө гэж таамаглажээ

/2022.01.24/: АНУ-ын хөрөнгө оруулалтын “Goldman Sachs” банк газрын тосны үнэ, тэр дундаа “Брент” маркийн газрын тосны үнэ 2022 онд баррель нь 100 ам.доллароос давж өснө гэж таамаглажээ. Шинжээчдийн тооцсоноор бол “Брент” маркийн газрын тосны үнэ нэг баррель нь дунджаар 105 ам.доллар болох төлөвтэй байгаа ажээ.

Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлттэй холбоотой эрэлт нэмэгдэх, ОПЕК (Нефть экспортлогч орнуудын байгууллага)-ын гишүүн зарим орны үйлдвэрлэлийн бууралт, Хятадын аж үйлдвэрийн сэргэлт зэрэг нь өсөлтийн гол хөшүүрэг болно гэж үзсэн байна. Газрын тос худалдаалагч дэлхийн хамгийн том “Vitol” компанийн мэргэжилтнүүд ч үүнтэй санал нийлж байгаа юм. Тэд газрын тос олборлогч болон боловсруулах компаниудын үйлдвэрлэлийн хүчин чадал хязгаарлагдмал хэвээр байгааг онцолж байна.

Тус компанийн Азийн хэлтсийн дарга Майк Мюллерийн үзэж буйгаар, цар тахлын омикрон хувилбарын дэгдэлт олон улсад эрчим хүчний эрэлт хэрэгцээг бууруулах хэмжээнд хүртэл нөлөөлж чадахгүй ажээ.

Тайландад Британийн 2 иргэн халдлагад өртөж нэг нь нас баржээ
Тайландад Британийн 2 иргэн халдлагад өртөж нэг нь нас баржээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.