/2022.01.24/ Үндсэн хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөж байгаа талаар Өмнөговь аймгийн малчид мэдээлэл хийлээ. Иргэдийн төлөөлөл:
- Бидний энд байгаа гол зорилго бол тодорхой. Засаг төрийн бодлогод дурдагдаж байгаа Өлзийт цагаан дэлийн боомтыг эсэргүүцэж байгаа юм. Бидний эсэргүүцэл арав гаруй жилийн өмнөөс эхэлж, олон хүний гарын үсэг цуглуулж, хурал зөвлөгөөн хийж, нийтийг хамарсан санал асуулга явуулсан ч үүнийг үл тоон энэ боомтыг нээх шийдвэрт хүрч байх шиг байна.
Үүнийг эсэргүүцэж, шат шатанд, цаашлаад олон улсын байгууллагад хандах зорилготой байна.
Бидний төлөө дуу хоолойгоо нэгтгэж байсан орон нутгийн удирдлагуудыг шахаж, улстөржүүлж байна. Орон нутгийг минь биднээс хүчээр булааж авах нь. Нутаг орноо хамгаалах зорилготой ирсэн хүмүүс шүү, бид.
Үндсэн хуулийн 6.1-т "Монгол орны газар, түүний баялаг төрийн хамгаалалтад ард түмний мэдэлд байна" заалт огт хэрэгжихгүй байна. Орчинг тохижуулаагүйгээс экологийн дайн болж, хүний амь сүйдэж байна.
Экологич н.Туяа:
- Бид Улаанбаатар хотод ирэхдээ гурван асуудлаар хандах гэж ирсэн.
1. ҮАБЗ-д 2014 оны Шинэчлэлийн Засгийн газрын үед гарсан тогтоолын уршгаар, Өмнөговь аймгийн Ханхонгор, Хүрмэн, Номгон сумдын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна.
2. Өнөөгийн Ерөнхий сайдад дээрх боомтыг нээх тогтоолыг хүчингүй болгох хүсэлт гаргаж байна.
3. Хүний эрхийг хамгаалдаг олон улсын байгууллагад хандаж байна.