Дарханд шинээр 30 га талбайд сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дарханд шинээр 30 га талбайд сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор байгуулна

/2022.01.24/: Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллалаа.

Тус аймагт АШУҮИС, ШУТИС, ХААИС-ийн харьяа сургуулиуд үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр сургуулиудад нийт 2272 оюутан суралцаж, 137 үндсэн багш ажиллаж байна.

Засгийн газрын тогтоолоор төрийн өмчийн сургуулиудыг сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу их сургуулиудын хотхоны 16 га талбайд дахин төлөвлөлт хийж, шаардлагатай дэд бүтцийг байгуулах юм. Мөн шинээр 30 га талбайд Дархан хот дахь сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборыг байгуулна. Цогцолборт оюутны байр, хичээлийн байр, инновацын төв, номын сан, инновац, технологи дамжуулах төв, туршилт судалгааны төв, их сургуулийн дэргэдэх эмнэлэг байгуулахаар төлөвлөөд байна. Ажлын хэсэг шинээр оюутны хотхон байгуулах 30 га газартай танилцаж, аймгийн удирдлагууд газрын асуудлыг шийдвэрлэхээр болов.

May be an image of 2 people, people standing, people sitting and text

Хотхон байгуулагдсанаар цаашид оюутны тоо 5000-аар, багш, ажилтны тоо 417-оор нэмэгдэнэ гэж үзэж байна. Их сургуулиудын хотхон байгуулахаас гадна орон нутагт суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг, багш нарт нэмэгдэл олгох, орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах зэрэг тодорхой дэмжлэг үзүүлэх юм.

Дархан дахь АШУҮИС-ийн дэргэд эмнэлэг байгуулж, 2030 он гэхэд 100 мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Эмнэлэг барихад шаардлагатай 8,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгөхөө Боловсрол, шинжлэх ухааны сайд хэллээ.

Тус аймагт ажиллах үеэр МСҮТ-үүдийн удирдлагатай уулзлаа. Дархан-Өргөө, Уул уурхай, эрчим хүчний политехникийн коллеж, Дархан-Уул аймаг дахь политехникийн коллеж үйл ажиллагаа явуулдаг. Политехникийн коллеж төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт 80 гаруй хувьтай байдаг байна. Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв энэ сарын 1-нээс эхлэн Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяанд шилжээд байгаа юм.

May be an image of 8 people and people standingЭх сурвалж: БШУЯ

С.Бямбацогт: Нууж хааж танил тал, найз нөхдөө ажилд авдаг байдлыг ил тод болгосон
С.Бямбацогт: Нууж хааж танил тал, найз нөхдөө ажилд авдаг байдлыг ил тод болгосон
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.