С.Бямбацогт: Нууж хааж танил тал, найз нөхдөө ажилд авдаг байдлыг ил тод болгосон
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: Нууж хааж танил тал, найз нөхдөө ажилд авдаг байдлыг ил тод болгосон

/2022.01.24/ Хууль зүйн байнгын хорооноос намрын чуулганы үеэр хийсэн ажлын тайлангаа мэдээлж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, "Иргэд, сэтгүүлчид мэдээлэл авах гэхээр төрийн байгууллагууд албаны нууц гэж тамга дараад хаачихдаг. Тиймээс үүнийг хуульчилсан. Тухайлбал, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нээлттэй байхаар заасан мэдээллийг албаны мэдээлэлд хамааруулж болохгүй гэсэн маш тодорхой томьёоллыг оруулж өгсөн.

Түүнчлэн 5 төрлийн 68 мэдээллийг байнгын ил тод нээлттэй байлгаж, шинэчилж байхыг мэдээлэл хариуцагч буюу төрийн байгууллага албан тушаалтнуудад үүрэг болгож, хуульчилсан. Үүнээс зарим заалтыг тодруулбал, төрийн байгууллагууд сул орон тоогоо нээлттэй зарлана. Одоо үед нууж хааж байгаад танил тал, найз нөхөд, гэр бүлийнхээ хүмүүсийг томилчихлоо гэдэг асуудал гардаг. Тэгвэл сул орон тоогоо бүгдийг нээлттэй ил тод зарлахыг хуульчиллаа.

Мөн тендерт шалгарсан болон шалгараагүй компанийн мэдээлэл ил тод байна.

Түүнчлэн улсын зардлаар гадаад дотоодод сурч буй оюутнуудын мэдээлэл ил байх зэрэг асуудлыг нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд оруулсан" гэлээ.

Цагаан сарын барилдаан нэгдүгээр сарын 31-нд эхэлнэ
Цагаан сарын барилдаан нэгдүгээр сарын 31-нд эхэлнэ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.