Эрчим хүчний нүүрсний үнэ өссөөр...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрчим хүчний нүүрсний үнэ өссөөр...

Өвөрмонголын Ордос хотод нүүрсний борлуулалт квот байхгүйн улмаас болон бусад мужийн уурхайн үйлдвэрлэл зогссонтой холбоотойгоор эрчим хүчний нүүрсний үнэ өсчээ. Нүүрсний хомсдол нь Шэнси мужийн Юлин хотод үүссэн ба энэ нь зарим уурхай ажилчдын ээлж солих зорилгоор үйл ажиллагаагаа зогсоосонтой холбоотой юм.

Үйлдвэрлэлийн бүс нутгуудад дотоодын коксжих нүүрс болон нүүрс химийн үйлдвэрүүд, цахилгаан станцууд болон төмөр замын станцуудын эрэлт хэрэгцээ нэмэгдсэн байна. Нийлүүлэлтийн хомсдлоос нүүрсний үнийг богино хугацаанд тогтвортой барихыг дэмжих төлөвтэй байна.

Хойд боомтын зах дээр байдал сайжирсан ба цөөн тооны эцсийн хэрэглэгчид нүүрсний нөөц бий болж эргэлт үүсэх хүртэл өндөр үнийн саналыг хүлээн зөвшөөрч байгаа бол ихэнх худалдан авагчид чимээгүйхэн ажигласаар байна.

Импортын зах зээл дээр байдал мөн л хүндэрч байгаа ба хоёрдогч салбарын худалдан авагчдын хэрэгцээ нэмэгдэж байгаа аж. Индонезийн зарим нүүрс олборлогчид давагдашгүй хүчин зүйл болох COVID-19 цар тахлын улмаас тус улс руу тээвэрлэлтэд нөлөөлж болзошгүй байгаа юм. Орос улс үүнтэй адил нөхцөл байдалд орсон бадалайн импортын ачааны үнэ дахин өсчээ. Индонезийн 3800 ккал NAR эрчим хүчний нүүрсний кг нь 72-73 доллароор борлуулагдаж байна.

Хятадууд технологийн томчууддаа мэдээллийн аюулгүй байдлаа чангатгахыг даалгалаа
Хятадууд технологийн томчууддаа мэдээллийн аюулгүй байдлаа чангатгахыг даалгалаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.