Боомтуудын ачаа, барааны нэвтрэлтийн мэдээллийг долоо хоногт хоёр удаа мэдээлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Боомтуудын ачаа, барааны нэвтрэлтийн мэдээллийг долоо хоногт хоёр удаа мэдээлнэ

/2022.01.18/: Монгол Улсын Ерөнхий сайдын 196-р захирамжаар байгуулсан хилийн боомтууд дээрх экспорт, импортын ачаа тээврийг нэмэгдүүлэх Ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайханаар ахлуулан байгуулсан.

Ажлын хэсгийн хэрэгжүүлж байгаа ажил болон хилийн боомтуудаар чингэлэгтэй ачаа бараа, бүтээгдэхүүн тээвэрлэлтийн мэдээллийг долоо хоногийн хоёр өдөр буюу мягмар, баасан гараг бүрийн 11:00 цагт ажлын хэсгээс олон нийтэд хандан мэдээлэл хийх үүргийг Шадар сайд өгсний дагуу өнөөдөр Авто тээврийн үндэсний төвд ЗТЯ, АТҮТ, ГЕГ, ЦЕГ, Боомтын зөвлөлийн төлөөлөл оролцон цаг үеийн мэдээлэл хүргэлээ.

May be an image of 4 people, people standing, people sitting and indoor

Тэд мэдээлэлдээ “Цар тахлын нөхцөлаас хамааран 3 сарын хугацаанд Эрээн хотод саатаад байсан ачаа барааг урд хөрштэй удаа дараа хэлэлцэсний үр дүнд 2022 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн халдвар хамгааллын өндөр дэглэмд Замын-Үүд хилийн боомтоор чингэлэг тээврээр дамжуулан авч эхэлсэн. Өнгөрсөн найман хоногийн хугацаанд нийтдээ 310 гаруй чингэлэгтэй ачаа барааг хилээр нэвтрүүлсэн.

Чингэлэгтэй ачаа тээвэрлэлтийн хувьд хоёр улсын хил дундын “0” цэгээс ачаатай чингэлэгийг Хил хамгаалах, Онцгой байдлын газраас бэлтгэсэн 50 автомашинтай жолооч нар логистикийн төв хүртэл тээвэрлэж байгаа.

Ажлын хэсгийн зүгээс урд хөршид хандан өдөрт гарах чингэлэг тээвэрлэлтийн тоог нэмэгдүүлэх санал тавьж, шийдвэрлүүлэхийн зэрэгцээ Шадар сайдаас өгсөн үүргийн дагуу Эрээн хотод саатсан ачаа барааг урд ирсэн дарааллын дагуу татан авахыг зорьж байна.

Эрээн хотод ачигдсан 900 гаруй чингэлэгээс өнгөрсөн 7 хоногт 300 гаруй чингэлэгтэй ачааг татан авсан бол үлдсэн 600 чингэлэгийг 8-10 хоногт багтаан татан авахаар төлөвлөж байна. Цаашдаа нэмж ачигдах чингэлэгийг хуваарийн дагуу татан авна.

Ложистикийн төвд буусан чингэлэгтэй ачааг задлан гаалийн бүрдүүлэлт хийж, тэндээс ААН-үүд зах зээлийн зарчимын дагуу ачааны хувийн хэвшлийн тээвэр хийх жолооч нартай үнэ хөлсөө тохирч Улаанбаатар хот руу татан авах, эсвэл өөрийн автомашинаар татан авах боломжтой юм. Ингэснээр тээвэрлэлтийн үнэ ханш бодитойгоор буурах боломж бүрдэж байна” гэсэн юм.

Шадар сайдын ахлан ажиллаж буй хилийн боомтоор экспорт, импортын ачаа тээврийг нэмэгдүүлэх ажлын хэсэг нь мөн төмөр замын нарийн болон өргөн царигаар чингэлэгт багтахааргүй барилгын материал болон бусад тоног төхөөрөмжийг татан авах, хилийн бусад боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, ачаа бараа татан авах, гаргах ажлыг эрчимжүүлэх боломжийг судлан хэрэгжүүлэхийг зорьж байгааг Ажлын хэсгийн төлөөлөл яриандаа онцоллоо.

Эх сурвалж: ШСАА

Оюутолгой“ ХХК-ийн санхүүгийн асуудлыг монгол мэргэжилтэн удирдахаар боллоо
Оюутолгой“ ХХК-ийн санхүүгийн асуудлыг монгол мэргэжилтэн удирдахаар боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.