Олон улсын ямар шалгалтын дүнг ЭЕШ-ын дүнтэй дүйцүүлэх вэ?
Шуурхай мэдээ
 

Олон улсын ямар шалгалтын дүнг ЭЕШ-ын дүнтэй дүйцүүлэх вэ?

/2025.4.7/ Гадаадын их, дээд сургуулиуд нийтлэг хүлээн зөвшөөрдөг шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлнэ. Ингэхдээ юуг анхаарах талаарх мэдээллийг Боловсролын үнэлгээний төвөөс хүргэж байна.

Элсэлтийн шалгалтын үнэлгээг олон улсын шалгалтын дүн, оноотой хэрхэн дүйцүүлэх вэ?

Гадаадын их, дээд сургуулиуд нийтлэг хүлээн зөвшөөрдөг дараах шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлнэ. Үүнд:

  • Кембрижийн АS /advanced subsidiary/,
  • A /advanced/,
  • IB /international baccalaureate/
  • IELTS /International English Language Testing System/,
  • TOEFL /Test of English as a Foreign Language/,
  • SAT /Scholastic Aptitude Test/

Үнэлгээ дүйцүүлэх хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүлээн авна.

Оноо дүйцүүлэх хүсэлтийг хэрхэн илгээх вэ?

Үнэлгээ дүйцүүлэх хүсэлтэй оюутан, суралцагч нь Боловсролын үнэлгээний төвийн eec.mn цахим хуудасны “Элсэлтийн шалгалт” цэс рүү орж элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч цахимаар хүсэлт ирүүлнэ. Үүнд:

  • Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт
  • Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
  • Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат, дүнгийн хуудасны хуулбар
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримтын хуулбар /зөвхөн өмнөх оны төгсөгч/
  • Тухайн сургуульд суралцаж буй сургуулийн тодорхойлолт /зөвхөн 12 дугаар ангийн суралцагч/

Эх сурвалж: БҮТ

АНХААР: 5-9 насны хүүхдүүд нохойд хазуулж гэмтэх тохиолдол өндөр байна
АНХААР: 5-9 насны хүүхдүүд нохойд хазуулж гэмтэх тохиолдол өндөр байна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.