/2025.3.18/ "Ноорог" нэртэй контент бүтээгч залуус 2024 оны УИХ-ын сонгуулиар баримтат кино хийж, зургаан бүсэд сонгуулийн сурталчилгааны 18 хоногийн турш юу болж буйг харуулахаар зорьж байсан юм.
Гэвч урд шөнө буюу гуравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө Ноорог-ийн залуусыг орой 22 цагаас өглөө 5 цаг хүртэл Эрүүгийн цагдаагийн газраас байцаажээ. Мөн тус сайтын ажлын хэрэгсэл, компьютерийн хард зэргийг нь хураан авсан байна.
"Хэвлэлийн эрх чөлөө рүү халдана гэдэг иргэдийн мэдэх эрх рүү халдаж, тэднийг тэнэг байлгахыг хүсэж байна гэсэн үг. Гэхдээ бид киногоо дэлгэцэнд гаргатлаа "томоотой" байна. Манай кинон дээр маш их зүйл байгаа. Зургаан бүсэд болж буй сонгуулийн явцыг 18 хоногийн турш бичиж авсан. Киногоороо тэслэнэ" хэмээн тав хоногийн өмнө Ноорог сайтын эрхлэгч О.Уламсайхан мэдээлж байсан билээ.
Манай улсад зуу гаруй телевиз, 200 орчим мэдээллийн вэбсайт, өдөр тутмын сонин зэрэг олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулдаг. Гэвч сүүлийн найман жилийн хугацаанд хэвлэлийн эрх чөлөөний олон улсын индексээр 49 байраар ухарсан юм. Үүний шалтгаан нь улс төр хэвлэл мэдээлэл холилдсон, улс төрчдийн мэдэлд сэтгүүл зүй орсон зэргээр тодорхойлогдсон билээ.
Ноорог сайтад тулгарсан асуудалд хэвлэл мэдээллийн салбарынхан болон иргэд шүүмжлэлтэй хандаж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.