Оюутолгой“ ХХК-ийн санхүүгийн асуудлыг монгол мэргэжилтэн удирдахаар боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюутолгой“ ХХК-ийн санхүүгийн асуудлыг монгол мэргэжилтэн удирдахаар боллоо

/2022.01.18/: Тус компанийн Санхүү эрхэлсэн Дэд захирлаар Б.Дуламсүрэнг томилжээ. Б.Дуламсүрэн нь АНУ-ын Пеннсильванийн их сургуулийн Вартоны сургуульд бизнесийн удирдлагаар магистер хамгаалсан анхны монгол хүн аж.

Тэрбээр “Оюутолгой” компанид 2012 оноос хойш бизнес, санхүүгийн шинжилгээ хариуцсан менежер, төслийн ахлах менежер, стратеги, бизнес хөгжил хариуцсан ерөнхий менежер зэрэг албан тушаалыг хашжээ. Мөн тэрбээр бизнес, санхүүгийн салбарт 18 жил ажилласан туршлагатай нэгэн аж. Тухайлбал, Европын томоохон санхүүгийн байгууллага болох “Би Эн Пи Парибас”-т хөрөнгө оруулалтын банкираар таван жил ажилласан байна.

Өнөөдрийн байдлаар “Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагын багт Б.Дуламсүрэн, Д.Амарбаясгалан, Э.Лхагва, Г.Сугар гэсэн 4 монгол мэргэжилтэн ажиллаж байна.

“Оюутолгой” ХХК-ийн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирлаар Д.Амарбаясгалан гэх монгол мэргэжилтэн ажилладаг юм. Тэрбээр тус компанид 2011 оноос ажиллаж эхэлжээ. Энэ хугацаанд Оюутолгойн гэрээ хэлцэл, стратегийн асуудлуудад зөвлөгөө өгөх хэлтсийн ахлах менежерээр ажиллаж байсан бөгөөд 2014 онд Хууль эрх зүйн асуудал хариуцсан захирлаар томилогдсон юм.

Э.Лхагва нь 2021 оны тавдугаар сард тус компанийн Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцаа (ХАМХ) хариуцсан Ерөнхий менежерээр томилогдсон юм. Тэрбээр Хонконгийн их сургуульд бизнес, санхүүгийн сэтгүүл зүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан нэгэн юм.

Г.Сугар нь мөн 2021 оны тавдугаар сард “Оюутолгой” ХХК-ийн Орон нутаг хариуцсан ерөнхий менежерээр томилогдсон. МУИС-д социологийн чиглэлээр бакалавр, магистрын зэргээ хамгаалсан бөгөөд 2008 оноос хойш “Оюутолгой” ХХК-д ажиллаж байгаа ажээ.

Гадаад харилцааг хөгжүүлснээр 2021 онд 20 тэрбум төгрөгийн хууль бус хөрөнгийг буцаан авчирсан
Гадаад харилцааг хөгжүүлснээр 2021 онд 20 тэрбум төгрөгийн хууль бус хөрөнгийг буцаан авчирсан
 
ВИДЕО:  Албан тушаалтнууд тухайн салбарын ашигтай бизнес рүү хошуурч орсон
ВИДЕО: Албан тушаалтнууд тухайн салбарын ашигтай бизнес рүү хошуурч орсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.