/2025.3.31/ Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын элсэлтийн шалгалт 2025 оны зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Элсэлтийн шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 17-нд эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Харин Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл дуусчээ. Энэ хичээлийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 17, 18-ний өдрүүдэд зохион байгуулна гэж Боловсролын үнэлгээний газраас мэдээллээ.
2025 оны элсэлтийн шалгалтын хуваарь:
Зургаадугаар сарын 18 /Лхагва гараг/
- Түүх - 10:00-11:20
- Англи хэл - 14:00-15:20
Зургаадугаар сарын 19 /Пүрэв гараг/
- Хими – 10:00-11:40
- Газарзүй – 13:00-14:20
- Нийгэм судлал – 16:30- 17:50
Зургаадугаар сарын 20 /Баасан гараг/
- Биологи – 10:00-11:20
- Математик – 14:00-15:20
Зургаадугаар сарын 21 /Бямба гараг/
- Физик – 10:00-11:40
- Орос хэл – 13:00- 14:20
- Монгол хэл – 16:00-17:20
Элсэлтийн шалгалтад бүртгүүлэгч зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлэхийг анхааруулж байна.
Элсэлтийн шалгалтыг улс орон даяар 52 шалгалтын байранд зохион байгуулах ба орон нутагт 23, нийслэлд 29 шалгалтын төв байх ажээ. Шалгуулагч нь /eyesh.eec.mn/ цахим хаяг руу хандан бүртгэлээ хийх ба бүртгүүлэхдээ дараах материалыг бэлтгэсэн байна. Үүнд:
✓ Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /иргэний үнэмлэхийн лавлагаа, гадаад паспорт мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх /
✓ Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагш цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
✓ Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт
Тусгай хэрэгцээ шаардлагатай болон тусгай сургуулийн суралцагч элсэлтийн шалгалтад орохоор бүртгүүлсэн бол Боловсролын үнэлгээ төвд эмчийн магадалгаа, сургуулийн тодорхойлолт, өргөдлийг бүртгэлийн хугацаанд гаргах эрхтэй. МХБШ-ын суудлын хуваарийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зарлана гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.