Хяналт шалгалтын ажлын явцыг танилцууллаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хяналт шалгалтын ажлын явцыг танилцууллаа

/2025.03.10/

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр: Хяналт шалгалтын ажлын хүрээнд иргэдийн санал гомдлын дагуу хийсэн шалгалтаар Дархан-Уул аймаг дээр худалдан авах ажиллагааг зохион байгуулах чиг үүрэггүй “ажлын хэсэг” байгуулан тендер шалгаруулалтын нэг арга болох гэрээ шууд байгуулах чиг үүргийг хэрэгжүүлсэн. 2022-2024 онд нийт 38 төсөл арга хэмжээний 63,8 тэрбум төгрөгийн илт хууль бус, төрийн болон орон нутгийг өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн зөрчлүүд гарсан байна. Мөн Баянхонгор аймагт Төрийн албаны тухай хуулийг зөрчиж томилсон томилгоо дээр хяналт шалгалтын ажиллагаа хийгдэж байна.

Эрчим хүч, цахилгааны үнэ нэмсэн асуудлаарх гомдлын дагуу хяналт шалгалтын ажлын хүрээнд тоолуур болон цахилгаан хэрэглээний ялгаатай байдлаас хамааран 30-80 хувиар нэмэгдсэн. Жил бүр эрчим хүчний хэрэглээ 10-12 хувиар нэмэгдэж байгаа боловч шинээр эрчим хүчний дэд бүтэц байгуулах, эх үүсвэр нэмэгдүүлэх, зөвшөөрөл олголт, эрчим хүчний салбарын шинэчлэл өөрчлөлт дээр онцгой анхаарах шаардлага байгааг дурдлаа.

PISA-гийн үнэлгээнд 191 сургуулийн 7,446 сурагч хамрагдана
PISA-гийн үнэлгээнд 191 сургуулийн 7,446 сурагч хамрагдана
 
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.