Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-нд дуусна
 

Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-нд дуусна

/2025.3.10/ Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнгөрөгч хоёрдугаар сарын 17-ны өдөр орон даяар эхэлсэн.

Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл долоо хоногийн дараа буюу энэ сарын 14-ний өдрийн 18:00 цагт дуусаж байна.

Боловсролын сайдын элсэлтийн ерөнхий шалгалтад оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 10, 11 дүгээр ангийн сурагчид монгол хэл, бичгийн шалгалтад оролцох боломж нээгдсэн. Шалгалтын материал анги хамаарахгүйгээр нэг түвшинд буюу 10, 11 болон 12 дугаар ангийн шалгуулагчид ижил материалаар үнэлэгдэх юм.

Шалгуулагчид http://eyesh.eec.mn/ сайтаар нэвтрэн орж, хувийн мэдээллээ оруулан шалгалтаа сонгож бүртгэлээ албан ёсоор баталгаажуулна. 10 болон 11 дүгээр ангийн шалгуулагчид босго оноог давсан тохиолдолд дахин уг шалгалтыг өгөхгүй байх боломжтой. Харин өөрийн авсан оноондоо сэтгэл хангалуун бус байвал дахин шалгалтад орж оноогоо ахиулах боломжтой гэнэ.

Монгол хэл, бичгийн шалгалт ирэх дөрөвдүгээр сарын 17, 18-нд болно. 17-ны өдөр 12 дугаар ангийн шалгуулагчид, 18-нд 10 болон 11 дүгээр ангийн шалгуулагчид шалгалтаа өгөх хуваарьтай байна.

ГЭМТ ХЭРЭГ: Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт гэмт хэрэг ХАМГИЙН ИХ гарчээ
ГЭМТ ХЭРЭГ: Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт гэмт хэрэг ХАМГИЙН ИХ гарчээ
 
PISA-гийн үнэлгээнд 191 сургуулийн 7,446 сурагч хамрагдана
PISA-гийн үнэлгээнд 191 сургуулийн 7,446 сурагч хамрагдана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.