Татвар, нийгмийн даатгалын эрх зүйн цогц орчныг хэрхэн шинэчлэх талаар хувийн хэвшил болон эрдэмтэн, судлаачдын байр суурийг сонслоо.
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Татвар, нийгмийн даатгалын эрх зүйн цогц орчныг хэрхэн шинэчлэх талаар хувийн хэвшил болон эрдэмтэн, судлаачдын байр суурийг сонслоо.

/2025.03.24/

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн III хуралдаан болж байна. Хамтарсан Засгийн газраас татвар, нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг иргэн, аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэн боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.

Дээрх хуулийг шинэчлэхдээ бизнес эрхлэхэд ээлтэй, ажлын байр бий болгох, тэгш, шударга татварын орчин бүрдүүлэх, шударгаар бизнес эрхлэгч, сайн татвар төлөгчийг дэмжиж, татварын зардлыг бууруулахыг зорьж буй. Тиймээс Татварын багц хууль болон нийгмийн даатгалын эрхзүйн шинэчлэлийн талаарх холбогдох сайд нарын танилцуулга болон зөвлөлийн гишүүдийн саналыг өнөөдөр сонсож, хуулийн төсөлд тусгуулах нь чухал гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдааны эхэнд онцлов.

Шинэчилж байгуулсан тус зөвлөлийн бүрэлдэхүүнд шинжлэх ухааны байгууллага, их, дээд сургууль, мэргэжлийн холбоод болон Монголын тэргүүлэх ТОП компаниудын удирдлага, хөрөнгө оруулагчид зэрэг 41 төлөөлөл багтдаг юм.

“Төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын өнөөгийн байдал“ судалгааны үр дүн гарчээ
“Төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын өнөөгийн байдал“ судалгааны үр дүн гарчээ
 
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.