PISA-гийн үнэлгээнд 191 сургуулийн 7,446 сурагч хамрагдана
 

PISA-гийн үнэлгээнд 191 сургуулийн 7,446 сурагч хамрагдана

2024 оны PISA үнэлгээг танилцуулах арга хэмжээний үеэрх зураг

/2025.3.10/ Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд энэ жил манай улсын 191 сургуулийн 7,446 сурагч хамрагдана.

Уг үнэлгээг 15 настай сурагчдаас авдаг ба нийгэм, эдийн засгийн амьдралд оролцоход шаардагдах мэдлэг, чадвараа хэр эзэмшсэн байна вэ гэдгийг үнэлдэг олон улсын үнэлгээ юм. Сургуулийн орчинд болон бодит амьдралд тохиолдож болох нөхцөлд сурсан мэдлэгээ хэрэглэж байгаа чадварыг үнэлдэг.

Манай улсын хувьд PISA үнэлгээнд хоёр дахь удаагаа орж байгаа ба ирэх тавдугаар сарын 15-ыг дуустал үргэлжилнэ.

Энэ жилийн нэг онцлог нь сонгогдсон сурагчдын эцэг эх, асран хамгаалагчид болон байгалийн ухааны багш нар асуулга, судалгаанд хамрагдах гэнэ. Сурагчдын мэдлэг чадварыг математик, унших болон байгалийн ухаан гэсэн үндсэн агуулгаар үнэлдэг. Байгалийн ухааны агуулгад хими, биологи, физик болон газарзүйн агуулга багтана.

Сурагчид цахим орчинд суралцах чадвараа үнэлүүлэх шинэ даалгавруудыг гүйцэтгэнэ. Мөн сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох зорилгоор сурагчдаас асуулга, судалгаа авдаг.

Өмнө өгсөн PISA үнэлгээний талаар Боловсролын сайд асан Л.Энх-Амгалангийн ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу. Мөн 2023 оны PISA үнэлгээтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-нд дуусна
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-нд дуусна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.