/2025.3.9/ Цагдаагийн Ерөнхий газраас жил бүр гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх статистикийг мэдээлдэг. Бид өнгөрөгч 2024 онд орон нутаг буюу 21 аймгийн гэмт хэргийн статистикт хийсэн зарим дүн шинжилгээг хүргэж байна.
Юун түрүүнд 2024 онд аймгуудад гарсан нийт гэмт хэргийн мэдээллийг хамгийн олон гэмт хэрэг гарсан аймгуудаар дараалуулан хүргэж байна. Энэхүү тооноос харвал Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Төв аймгуудад 2024 онуудад хамгийн их гэмт хэрэг гарчээ. Бид гэмт хэргийн гаралтаас гадна тухайн аймгийн хүн амын тоог 2023 оны байдлаар Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр баяжууллаа.
Гэмт хэргийн тоо | Аймгийн нэр | Хүн амын тоо |
984 | Орхон | 110,440 |
982 | Дархан-Уул | 109,236 |
870 | Сэлэнгэ | 106,691 |
828 | Дорноговь | 71,517 |
804 | Төв | 91,451 |
790 | Өмнөговь | 75,198 |
695 | Өвөрхангай | 114,630 |
693 | Хөвсгөл | 136,845 |
687 | Хэнтий | 79,094 |
676 | Ховд | 91,457 |
646 | Дорнод | 84,053 |
577 | Баянхонгор | 88,166 |
497 | Сүхбаатар | 65,696 |
447 | Баян-Өлгий | 116,615 |
447 | Архангай | 92,343 |
411 | Булган | 60,535 |
405 | Говь-Алтай | 56,752 |
348 | Увс | 83,914 |
285 | Завхан | 71,126 |
282 | Дундговь | 46,092 |
186 | Говьсүмбэр | 18,042 |
Баян-Өлгий аймгийн хүн ам гэмт хэргийн гаралтаараа тэргүүлж буй гурван аймгийн хүн амтай дүйцэхүйц тоотой байгаа ч гэмт хэргийн тоогоор 21 аймгаас 14-т жагссан байна. Мөн Архангай, Увс аймгууд харьцангуй тайван ажээ.
ХҮНД ГЭМТ ХЭРЭГ
Хүнд гэмт хэргийн гаралтаар аймгуудыг жагсаавал дараах байдлаар харагдана. Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорноговь, Төв аймгуудад хүнд гэмт хэрэг хамгийн олон гарчээ.
Гэмт хэргийн тоо | Аймгийн нэр |
193 | Өвөрхангай |
191 | Сэлэнгэ |
185 | Хөвсгөл |
179 | Дорноговь |
176 | Төв |
170 | Дорнод |
167 | Хэнтий |
160 | Дархан-Уул |
156 | Орхон |
152 | Өмнөговь |
131 | Архангай |
125 | Сүхбаатар |
124 | Баян-Өлгий |
124 | Ховд |
123 | Баянхонгор |
109 | Говь-Алтай |
102 | Булган |
99 | Увс |
81 | Завхан |
46 | Дундговь |
39 | Говьсүмбэр |
ХҮНИЙГ АЛАХ гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн нэг юм. Энэ хэргийг гаралтаар нь харвал дараах 10 аймаг хамгийн олон байна. Сонирхуулахад, Баян-Өлгий аймагт "Хүнийг алах" гэмт хэрэг бүртгэгдээгүй ажээ.
Гэмт хэргийн тоо | Аймгийн нэр |
10 | Хэнтий |
8 | Төв |
8 | Дорнод |
6 | Завхан |
6 | Хөвсгөл |
6 | Дархан-Уул |
5 | Өвөрхангай |
5 | Дундговь |
5 | Өмнөговь |
5 | Сэлэнгэ |
ХҮЧИНДЭХ гэмт хэргийн тухайд Дорноговь, Сэлэнгэ, Төв, Дорнод, Хэнтий аймагт хамгийн олон гарчээ. Дараах хүснэгтээс хүчиндэх гэмт хэрэг гарсан тоо болон энэ хэрэг хамгийн олон гарсан аймгуудыг харж болно.
Гэмт хэргийн тоо | Аймгийн нэр |
24 | Дорноговь |
23 | Сэлэнгэ |
23 | Төв |
21 | Дорнод |
20 | Хэнтий |
18 | Баянхонгор |
15 | Ховд |
15 | Хөвсгөл |
14 | Булган |
13 | Говь-Алтай |
ХҮН ХУДАЛДААЛАХ гэмт хэрэг 2023 онд Ховд, Хөвсгөл, Өмнөговь аймгуудад тус тус нэг бүртгэгдсэн бол 2024 онд Өмнөговь аймагт л нэг бүртгэгджээ.
БУСАД ХЭРГҮҮД
ЗАНАЛХИЙЛЭХ хэрэг Өвөрхангай аймагт хамгийн олон буюу 10 гарсан бол бусад аймгуудад 1-2 гарчээ.
ДЭЭРЭМДЭХ хэрэг Орхонд 13, Хөвсгөлд 12 гарсан нь хамгийн олон байна. ЗАЛИЛАНгийн хэрэг Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймгуудад хамгийн их гарчээ.
МАЛЫН ХУЛГАЙН хэрэг Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Ховд аймгуудад хамгийн олон гарсан байна.
Мэдээллийн эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар