2021.08.02
Хятад улс Alibaba Group Holding, Tencent Holdings зэрэг интернэтийн томчуудыг багтаасан 12 компанид экспортын мэдээллийг багтаан мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалтыг нэмэгдүүлэх үүрэг даалгавар өгчээ.
Meituan, Xiaomi Corp., ByteDance Ltd., Ant Group Co. зэрэг компаниуд Үйлдвэр, Мэдээллийн Технологийн Яамны нэрийн өмнөөс зарласан Хятадын Интернет Нийгэмлэгийн уулзалтанд уригдсан байна. Компаниудад мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ажилтнуудыг томилох, мөн чухал мэдээллийн гадагш гарах урсгалд тавих хяналтаа чангатгахыг хүссэн байна.
Энэхүү уулзалт нь Си Зиньпиний Засгийн газар тус улсын интернэт компаниудын удирдлагуудыг чиглүүлэх кампанит ажлыг эхлүүлж мэдээллийн бүрэн эрхт байдлыг хангах зорилготой Бээжингийн хамгийн сүүлийн санаачлага гэж харагдаж байна. Кибер орон зайн зохицуулагч нар Didi Global Inc компанийг шалгах гол шалтгаан нь мэдээллийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулсан гэж үзсэн бөгөөд Хятад улсын гадна олон нийтэд нээлттэй ажиллахыг хүссэн бүх компаниуд зөвшөөрөл авахыг шаардсан хууль, тогтоомжийг санаачлах санал гаргажээ.
Ирээдүйд хэрэглэгч улс орнуудын томоохон мэдээллийн бааз, өгөгдөлүүд нь Их гүрнүүдийн томоохон мөргөлдөөний талбар болж хувирах бөгөөд энэ нь ирэх арван жилийн дэлхийн эдийн засгийг өөрчилж ч магадгүй юм. АНУ нь бусад улс үндэстнүүдийг лоббидож, Хятад улсыг компьютерийн чип гэх мэт дэвшилтэт технологийг олж авахад нь саад болж байгаа тул Технологийг хөгжүүлэх үндэсний төслийг хэрэгжүүлж, мэдээллийн аюулгүй байдлын хяналтыг чангатгах арга хэмжээ авсанаар зах зээлийн хуваагдлаас сэргийлэх ажээ.