Б.Батцэцэг: ОУ-ын байгууллагуудаас 3 тэрбум төгрөг зээлж иргэдээ авчирсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батцэцэг: ОУ-ын байгууллагуудаас 3 тэрбум төгрөг зээлж иргэдээ авчирсан

/2022.01.18/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд холбогдох албаны хүмүүсээс асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: БНСУ-д 13 настай охин хүчирхийлэлд өрстөн. Манай улсаас хөдөлмөрийн гэрээ, хараар амьдарч байгаа маш олон иргэн тус улсад ажиллаж амьдардаг. Бид гадаадад амьдарч байгаа иргэдийнхээ мэдээллийн хангалттай авах шаардлагатай байна.

Хилийн чандад ажиллаж амьдарч байгаа иргэдэд туслах сан байдаг. 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл 224 сая төгрөг авсан. Энэ мөнгө юунд зарцуулагдаж байна вэ. Хүрэх ёстой хүндээ хүрч байгаа юу.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Хилийн чандад ажиллаж амьдарч байгаа иргэдэд туслах сан 2011 онд байгуулагдаж, үүнээс хойш төсөв огт нэмэгдээгүй. Гэтэл гадаадад амьдарч байгаа иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар 180 мянган иргэн 90 орчим улсад оршин сууж байна. Олгогдох ёстой хүндээ хүрсэнгүй гэсэн гомдол ирээгүй. Жилд ойролцоогоор 40 хүн энэ сангаас тусламж хүрдэг. Олон талаас нь судалж үзэн олгодог. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд маш олон иргэн эх орондоо ирэх хүсэлт ирүүлсэн. Ойролцоогоор 40 мянган иргэн ирсэн. Цар тахлын үед иргэд маань хэцүүдэж, гадаа гудманд хүртэл хонож байсан тохиолдол байдаг. Энэ үеэр дээрх сангийн мөнгө хаанаа ч хүрээгүй. Тиймээс ОУ-ын байгууллагуудаас 3 орчим тэрбум төгрөг босгож хүнд байдалд орсон иргэдээ эх оронд нь авчирсан.

Хилийн чандад ажиллаж амьдарч байгаа иргэдэд туслах сангийн мөнгө ихэвчлэн нас барсан иргэдийн шарилыг авчрах, гэмт хэргийн хохирогч болсон, маш хүнд байдалд орсон иргэдэд зарцуулагддаг. Цаашид энэ сангийн мөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд тээвэрлэлтийн үнэ 3.5 сая төгрөг байна
Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд тээвэрлэлтийн үнэ 3.5 сая төгрөг байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.