/2022.01.18/ Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам болон Боомтын зөвлөл хамтран Замын-Үүд авто замын боомтын ачаа тээврийн асуудлаар мэдээлэл өгч байна.
Хилийн тэг цэгээс мэргэжлийн жолооч нар 3 орчим км зайд явж ложистикийн төвд хүргэж өгч байна. Замын-Үүд-Улаанбаатар чиглэл хооронд тээвэрлэлтийн үнэ 3.5 сая төгрөг байна. Замын-Үүдэд тээвэр хийдэг жолооч нарыг энэ удаагийн тээвэрлэлтэд оруулаагүй шалтгаан нь жолооч нарын хариуцлагагүй байдалтай холбоотой. Энэ нь цөөхөн хүний эрх ашиг яригдаагүй, нийтийн эрх ашиг яригдаж байгаа тул энэ удаад Хятадын талаас өгсөн саналын дагуу тэг цэгээс ложистикийн төв хүртэлх гурван км замд мэргэжлийн жолооч нар гаргаж ажиллаж байна.
Ковидын нөхцөлд 5700 жолоочийн халдвар хамгааллыг сахиулах бус цөөн тооны жолоочийг зохион байгуулалтад оруулах нь зүйтэй.
Хятадаас тавьж байгаа гол санал нь ковидын нөхцөл байдлаа тогтвортой болго гэж байгаа. Ихэнх боомтын хувьд чингэлэг тээвэрт шилжсэн.
Хилийн тэг цэгээс ложистикийн төв хүртэл хийж байгаа тээвэрлэлтийн төлбөрийг улс дааж байгаа. Тиймээс ямар нэг авлигын хэрэг гарахгүй.
Гаалийн бүрдүүлэлтийн дарааллаар иргэн, ААН-ийн бараа бүтээгдэхүүнийг оруулж ирдэг. Хэн нэгний ачааг түрүүлж оруулах асуудал байхгүй.