АНХААРУУЛГА: Хот хороор амьсгалж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНХААРУУЛГА: Хот хороор амьсгалж байна

/2022.01.17/: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын агаар дахь РМ-2.5, РМ-10 тоосонцрын хэмжээ хамгийн өндөр үедээ 1524 болсон байгаа нь ДЭМБ-аас гаргасан хүлцэх хэмжээнээс даруй 90 дахин их байжээ.

Өнөөдрийн 09 цаг 30 минутад Баянхошуу орчмын агаар хамгийн их бохирдолтой буюу агаар дахь РМ-10 тоосонцрын хэмжээ 438 зааж байна.

Энэ нь ДЭМБ-аас гаргасан хүлцэх хэмжээнээс 30 дахин их гэсэн үг юм. Энэ хэмжээний агаарын бохирдолтой үед удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлдэг байна.

Иймд Баянхошуу, Дамбадаржаа, нэгдүгээр хороолол орчмын айл өрхүүд цонхоо хааж, аль болох гадаа гарахгүй байж дараах зөвлөмжийг дагаж өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалаарай.

Зөвлөгөө

Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.

Эх сурвалж: iqair.com agaar.mn

ЭМЧ: Үений үрэвсэлт эмгэг - Ревматойд артрит
ЭМЧ: Үений үрэвсэлт эмгэг - Ревматойд артрит
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.