Хөшигийн хөндийн тууш замын хөдөлгөөнд оролцож буй иргэдэд Тээврийн цагдаагийн албанаас анхааруулга гаргажээ.
Тууш замд дараахь зүйлийг хориглоно:
а/ явган зорчигч, ердийн хөсөг, унадаг дугуй, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизм, мөн техникийн дээд хурд нь цагт 40 км-ээс илүүгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн;
б/ бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зорчих хэсгийн баруун гар талын нэг ба хоёр дахь эгнээнээс бусад эгнээгээр явах;
в/ 5.17 буюу 6.12 тэмдгээр заасан зориулалтын зогсоолоос бусад хэсэгт түр ба удаан зогсох;
г/ ухрах болон буцаж эргэх;
д/ жолоодлогын дадлага хийхийг тус тус хориглоно
Замын хөдөлгөөний дүрэмд дараах зүйлсийг хориглосон байдаг ч жолооч нар шатахуун дуусаж түр зогсох, дугуй хагарах, замаа буруу сонгон буцаж эргэн урсгал сөрөх зэрэг зөрчлүүд нийтлэг гаргаж байгаа аж. Тиймээс тууш замд хөдөлгөөнд оролцож буй буй иргэн, жолоочыг тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдалыг хангаж, замаа зөв сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна гэв.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба