Украйн өөрийн нутгаар байгалийн хий дамжуулахыг зогсоож магадгүй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украйн өөрийн нутгаар байгалийн хий дамжуулахыг зогсоож магадгүй

/2021.07.30/: “Оператор ГТС Украин” компаний тэргүүн Сергей Макогон “Радио НВ”-т өгсөн ярилцлагадаа Оросын “Газпром” компаний хийг Украины газар нутгаар дамжин өнгөрүүлэхийг хориглохоор ярилцаж байгаа мэдэгджээ.

Макогоны мэдэгдсэнээр Оросын хийн компани нийлүүлэх хийн дийлэнх хэсгийг хойд коридороор шилжүүлэх болсноор нийлүүлэлтийн хэмжээ буурахад хүрсэн байна. Тус компани нь хүчин чадлаа оновчтой болгохын тулд хэд хэдэн компрессорын станцуудыг хаасан аж.

Газпромын тэргүүн Алексей Миллерийн хэлснээр Оросын компани хийн дамжин өнгөрөх тээвэрлэлтээ эдийн засгийн болон техникийн нөхцөл байдалд үндэслэн 2024 оноос хойш Украин улсаар дамжуулан хийх ажлыг үргэлжлүүлэхэд бэлэн байгаа юм.

2019 оноос эхлэн хэрэгжиж буй таван жилийн гэрээгээр эхний жилд 65 тэрбум, дараагийн дөрвөн жилд 40 тэрбум шоо метр хий шахахаар тохиролцсон байна.

Эх сурвалж: https://ria.ru/

Германы Элчин сайдын яам “Ийм болгоё“ хөдөлгөөний төслийг дэмжинэ
Германы Элчин сайдын яам “Ийм болгоё“ хөдөлгөөний төслийг дэмжинэ
 
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.