Н.Алтанхуяг: МҮОНРТ эрх баригч намыг магтан дуулдаг телевиз боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтанхуяг: МҮОНРТ эрх баригч намыг магтан дуулдаг телевиз боллоо

/2022.01.14/ УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ. Тэрбээр, "МҮОНРТ бол Монголын ард түмэнд үйлчлэх ёстой телевиз. Гагцхүү олон нийтийн эрх ашгийн төлөө үйлчилж, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө бус хуулийн этгээд гэсэн байдаг. Гэтэл реклам, зар сурталчилгаа явуулдаг болчихсон байна лээ. Төрөл бүрийн хөгжөөн цэнгээнт, танин мэдэхүйн чиглэлийн нэвтрүүлэг бэлтгэх ёстой. Олон ургалч үзэл гэдэг зүйл бүр байхгүй болсон. Зүгээр л эрх баригч намыг магтан дуулдаг телевиз боллоо. Монголын баялгийг зарж идсэн нөхдүүд хувийн телевизүүдээ их байгуулсан. Хувийн телевизүүддээ мөнгө төлж, нийгмийг самардаг байдал хавтгайрсан. Тэгэхээр ядаж үндэснийхээ ганц телевизийн асуудлыг ярих хэрэгтэй байна" гэлээ.

Үүний хариуд УИХ-ын гишүүн Н.Энхболд, "Алтанхуяг гишүүний ярьж байгаа зүйлтэй санал нэг байна. Энэ долоо хоногт болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар телевизийн үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг ярих үеэр энэ талаар хэлэлцсэн. МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлтэй холбоотой маш их шүүмжлэл гарсан. Өнөөгийн байдал нь их амаргүй байгаа юм билээ. Ирэх долоо хоногийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар үндэсний зөвлөл, удирдлагатай холбоотой асуудал шаардлагатай бол өнгөрсөн хугацаанд хийсэн тайланг нь сонсъё гэж бодож байна. Хуулиар тогтоосон үүргээ үндэсний зөвлөл нь биелүүлж чадаж байгаа эсэхэд маш их шүүмжлэл гарч байна. Сүүлийн хэдэн сар дотроо хагаралтай хурлаа хийж чадахгүй байгаа юм билээ. Тиймээс энэ асуудлыг зайлшгүй авч хэлэлцэх хэрэгтэй" гэлээ.

Хятад эмэгтэй сохор болзоонд явж байгаад хөл хорионд оржээ
Хятад эмэгтэй сохор болзоонд явж байгаад хөл хорионд оржээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.