Яагаад нэмэлт тун хийлгэх хэрэгтэй вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Яагаад нэмэлт тун хийлгэх хэрэгтэй вэ?

A COVID-19 vaccination at a Johns Hopkins clinic in winter 2021

/2022.01.14/: COVID-19-ийн омикрон хувилбар нь АНУ-д халдварын түвшинг огцом өсгөж байна. Эрүүл мэндийн ажилтнууд ачаалал дээд цэгтээ хүрч, айл өрхүүд хорио цээрийн дэглэмд орж, зарим сургуулиуд цахим сургалтад түр шилжиж байна.

Олон талаараа 2022 оны нэгдүгээр сар нь 2020 оны гуравдугаар сарыг санагдуулж байна. Гэсэн хэдий ч итгэл найдвар бий: Өнөөдрийн бэлэн байгаа мРНХ-ийн вакцин болон booster тунгын ачаар АНУ хүнд өвчтөний тоо болоод нас баралтын түвшин хамаагүй бага байна. Хэрэв олон хүн нэмэлт тун хийлгэвэл энэ сайн мэдээ илүү дээр болно гэж Жонс Хопкинсын нэрэмжит Блумбергийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Нийгмийн эрүүл мэнд, хүний ​​эрхийн профессор Крис Бейрер хэлэв.

Бейрер хэлэхдээ "Америкчуудын ердөө 35 орчим хувь нь нэмэлт тун хийлгэсэн байна. Үүнийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Бид олон хүнийг нэмэлт тунд хамруулах хэрэгтэй. Бидэнд үүнийг хийх хангалттай вакцин бий" гэв.

Вакцин болон нэмэлт тунд хамрагдсан хүмүүсийн өвдөх эрсдэл бага байгаад эргэлзэхгүй байгаа ч вакцины үр дүнг сайжруулах хэрэгтэй. Вакцинд хамрагдсанаар ерөнхийдөө COVID-19-ийн халдвар авсан хүний ​​биеийн байдал богино хугацаанд сайжирч, эмнэлэгт хэвтэх магадлал буурч, өвчний шинж тэмдэг багасах ба нэг өрхөд амьдардаг хүмүүст дамжуулах магадлал нь ч бага байна гэж Бейрер хэлэв. The Hub Бейрертэй нэмэлт тунгын ашиг тус нь болзошгүй гаж нөлөөнөөс давж байгаа талаар ярилцав.

  • Яагаад нэмэлт тун /booster/ хэрэгтэй вэ?

Нэмэлт тун хийлгэх хэд хэдэн чухал шалтгаан бий. Эхнийх нь бүрэн дархлаажуулалтад хамрагдсан ч дархлаа нь хэсэг хугацааны дараа суларч байгаа ба нэмэлт тун нь мРНХ вакцины хоёр тун эсвэл J&J-ийн нэг тунгаас 5 дахин илүү дархлааны хариу урвалыг нэмэгдүүлж байна. Хоёрдахь шалтгаан нь нэмэлт тун хийлгэсэн хүмүүсийн халдвар тараах хугацаа богино байгаа бөгөөд эргэн тойрныхоо хүмүүст халдвар тараах нь бага байгаа юм.

Мөн энэ нь өрх гэрт чухал ач холбогдолтой, учир нь насан хүрэгчид болон өсвөр насныхан вакцины бүрэн тун хийлгэснээр ахуйн халдвар мэдэгдэхүйц буурч байна. Тэгэхээр энэ үнэхээр чухал. Жишээлбэл, хэрэв хүмүүс гэртээ таваас доош насны хүүхдүүд вакцинд хамрагдах боломжгүй, эсвэл гэртээ эмзэг бүлгийн ахмад настан эсвэл дархлаа султай хүмүүс байвал вакцинжуулалт нь эдгээр хүмүүст халдвар дамжих эрсдэлийг бууруулах тул вакцинжуулалтыг нэмэгдүүлэх нь үнэхээр чухал юм.

  • Зарим нь омикрон тийм ч аюултай биш юм чинь өвдөөд дархлаатай болчиход яагаад болохгүй гэж гайхаж байгаа байх?

За энэ ойлголтод хэд хэдэн асуудал бий. Юуны өмнө, COVID-19 халдвараар өвдсөний дараа тогтсон байгалийн дархлаа цаг хугацааны явцад суларч байгааг хэд хэдэн улс орны судалгаанаас харж болно.

Хоёр дахь шалтгаан нь жишээлбэл, омикроны дараа COVID ямар хэр удаан үргэлжлэхийг бид үнэхээр мэдэхгүй байна. Түүнээс гадна архаг ядаргаа, санах ойн асуудал, тархины манан гэх мэт шинж тэмдгүүд COVID-ийн дараах хам шинж болон олон хүнд илэрч, энэ нь удаан үргэлжилснээр мэдрэлийн дутагдалд орж байна. Энэ бол хэний ч хүсээд байх зүйл биш. Одоо энэ синдромтой олон зуун мянган хүмүүс зовж шаналж байгаа бөгөөд бид үүнийг хэрхэн эмчлэх, юу хийхээ сайн мэдэхгүй хэвээр байна. Үүнд батлагдсан эмчилгээ байхгүй. Тэгэхээр энэ бол үнэхээр санаа зовоосон асуудал юм.

  • Вакцин гарснаас хойш нэг жил өнгөрч байна. Тэдний урт хугацааны үр нөлөөний талаар юу мэдэх вэ?

Вакцины гаж нөлөө нь цочмог шинжтэй байдаг бөгөөд энэ нь тарилга хийх үед харшлын урвал үзүүлэх эсвэл гар өвдөх, булчин ядрах зэргээр илэрч байсан ба зарим хүнд энэ нь хэдэн долоо хоног үргэлжилсэн. Жишээлбэл, J&J вакцин хийхэд вакцинаас үүдэлтэй тромбоцитепени гэж нэрлэгддэг цус алдалт, цусны бүлэгнэлтийн хүндрэлийг олж харсан. Тийм ч учраас mRNA вакциныг нэмэлт тунгаар авах боломжтой бол J&J вакцины сайшаахаа больсон. Бидэнд судалгаа хийх нэг жилийн л хугацаа байгаа тул бусад урт хугацааны хүндрэлүүдийн тухай хараахан хэлж мэдэхгүй байна. Гэхдээ бид анхны туршилтад оролцсон бүх хүмүүсийг хоёр жилийн турш хянаж, ажиглана. Туршилт 2020 оны сүүл, 2021 оны эхээр явагдсан.

  • Миокардитийн талаар юу хэлэх вэ? Энэ нь COVID-19 вакцинтай ямар холбоотой болохыг харуулсан судалгаа бий юу?

Энэ асуудал ялангуяа Pfizer-ийн дараа үүссэн. Миокардит нь эрэгтэйчүүдэд илүү түгээмэл тохиолддог бөгөөд залуу эрэгтэйчүүдэд илэрч байна. Гэхдээ энэ нь тун ховор тохиолдож байгаа бөгөөд ихэнхдээ түр зуурын шинжтэй байгаа. Хэд хэдэн хүн эмнэлэгт хэвтсэн ба бараг бүгд бүрэн эдгэрсэн. Бидний мэдэж байгаагаар олон тэрбум хүн мРНХ вакциныг хийлгэсний дараа нас барсан нь батлагдсан ганц л тохиолдол байна. Тиймээс энэ нь бодитой, гэхдээ маш ховор тохиолдоно.

Нөгөөтэйгүүр, COVID-19 өөрөө миокардит үүсгэдэг бөгөөд энэ нь илүү хүнд миокардит, перикардит байж болох ба вакцинжуулалтаас 10-100 зуу дахин их тохиолдож байна. Мөн COVID-19-ийн зүрхний хүндрэлтэй холбоотой хэд хэдэн нас баралт гарсан. Тиймээс хэрэв эцэг эх нь миокардитийн талаар санаа зовж байгаа бол вакцинжуулалт хүүхдэдээ хамруулсан нь хамаагүй аюулгүй бөгөөд тэд КОВИД тусан миокардитаар өвчлөх нь вакцинаас хамаагүй өндөр байна.

  • АНУ-д нэмэлт тун хийлгэж байхад хөгжиж буй зарим орнуудын вакцины энхний тунгаа аваагүй байна. Эдгээр улс, орнуудыг вакцинжуулах олон улсын хүчин чармайлтад би саад болох уу?

Үгүй. Энэ нь вакцин түгээх асуудал юм. АНУ яг одоо мРНХ вакцины ихээхэн нөөцтэй байна. Тиймээс бидэнд Америкийн хүн амыг тарих хангалттай вакцин байгаа. Америкчуудын дөнгөж 35 орчим хувь нь нэмэлт тун авсан, бид илүү сайн ажиллах хэрэгтэй. Дэлхийн бусад улс орнуудад вакцины хүртээмжийн асуудал сайжирч байна. Олон төрлийн вакцин бий. Жонсон ба Жонсоны вакцин Африкт өргөн тархсан бөгөөд хэрэглэж байна. Энэ нь Өмнөд Африкт хийсэн судалгаагаар дельта болон омикроноос нэмэлт тун сайн хамгаалж байгааг харуулсан. Тиймээс нэмэлт тун маш их хэрэгтэй.

2022 оны 5, 6 дугаар сар гэхэд дэлхийн хүссэн бүх хүмүүст хүрэх хангалттай вакцинтай байх болно. Эдгээр вакциныг хүмүүсийн гарт хүргэх, хамгийн бага орлоготой, тогтворгүй, эмзэг орнуудад хүргэх логистикийн сорилтууд нь асар их болно. Хэн ч үүнийг дутуу үнэлж болохгүй, гэхдээ үйлдвэр нь төлөвлөсөн зорилтоо хангаж байна гэж үзвэл вакцины хангамж ойрын зургаан сараас илүү хугацаанд асуудал үүсгэхгүй.

  • Хэрэв би J&J-ийн нэг тунг авсан бол дахин J&J-ээр нэмэлт тун авах уу эсвэл mRNA цуврал тун авах уу?

АНУ яг одоо хольж, тааруулахыг зөвшөөрсөн боловч тодорхой зүйл санал болгохгүй байна. Гэхдээ олон улс нэг вакцинаар эхэлж, дараа нь өөрчлөх шаардлагатай болсон тул ДЭМБ үүнийг маш анхааралтай ажиглаж байна.

Зарим вакцин КОВИД-ын зарим популяцид тохирохгүй байгаа жишээ Өмнөд Африкт гарсан бөгөөд тэд AstraZeneca вакциныг эхлүүлсэн бөгөөд дараа нь AstraZeneca нь бета хувилбарын эсрэг үр дүнтэй биш болох нь тогтоогдсон тул тэд үүнийг зогсоож, J&J руу шилжсэн. Тиймээс AstraZeneca-ийн нэг тун, мРНХ-ийн нэг тунг хэрэглэсэн гэх мэдээлэл олон байгаа бөгөөд олон оронд энэ асуудал тулгарсан. Тиймээс ДЭМБ эдгээр мэдээлэлд дүн шинжилгээ хийж байгаа бөгөөд вакциныг холих, тохируулах нь аюулгүй бөгөөд дархлааны хариу урвалыг нэмэгдүүлж байна. Энэ бол анхаарах ёстой зүйл, гэхдээ яг одоо бид хүмүүсийг эхлүүлсэн вакцинаараа нэмэлт тун авахыг зөвлөж байна.

  • Нэг мРНХ вакцин нөгөөгөөсөө илүү сайн уу?

Модерна бол дархлааны хариу урвалыг хамгийн удаан хадгалдаг вакцин юм. Гэхдээ Pfizer болон Moderna вакцинууд нь маш төстэй. Ялгаа нь гэвэл Модерна эмийг илүү их тунгаар өгсөн бөгөөд энэ нь магадгүй чухал юм.

Бүх насанд хүрэгчид, ялангуяа нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд mRNA вакциныг J&J вакцинаас илүү гэж харж байна. Миокардит нь эрэгтэй хүмүүст, хөвгүүдэд илүү түгээмэл байгаа боловч вакцинаас үүдэлтэй тромбоцитопени буюу цусны бүлэгнэл, цус алдалт [J&J-тэй хамт] 50-аас доош насны эмэгтэйчүүдэд илүү түгээмэл байна.

Эх сурвалж: HUB

Барилга байгууламжийн эрчим хүчний хэрэглээний үр ашгийг тодорхойлж гэрчилгээ олгоно
Барилга байгууламжийн эрчим хүчний хэрэглээний үр ашгийг тодорхойлж гэрчилгээ олгоно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.