“Тавантолгой түлш ХХК“-ийн ТУЗ-ийн гишүүдийн нэрс нууц байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тавантолгой түлш ХХК“-ийн ТУЗ-ийн гишүүдийн нэрс нууц байна

/2022.01.13/ Засгийн газрын нэгдүгээр сарын 12-ны ээлжит хуралдаанаар, сайжруулсан түлшний үндсэн түүхий эд болох мидлинг болон түлшний чанарт шалгалт хийж, лабораторийн дүгнэлт гаргах, түлшний стандартыг дахин хянах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан талаар мэдээлсэн.

Мөн стандартын зөвлөлөөр хэлэлцүүлж дүнг Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрчим хүчний сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт үүрэг болгов.

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮНИЙ АЛБЫГ ХЭН ХАШДАГ ВЭ?

Энэ асуултын хариуг олох нь хүндэвтэр. Олон нийтийн хяналт хэрэгжүүлэх ёстой ТУЗ-ийн гишүүдийн нэрс нууц байна. Тус компанийн албан ёсны ttt.mn сайтын "бидний тухай", "ил тод байдал" хэсэгт ТУЗ-ийн гишүүдийн талаар мэдээлэл байхгүй. Мөн холбоо барих хэсэгт зөвхөн лавлах төвийн дугаарыг буулгасан байна. Гагцхүү төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан гэх илэрц интернетээс гарч ирэв.

Харин "Тавантолгой түлш ХХК"-ийн толгой компани болох "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн "хараат бус" гишүүдийн мэдээллийг судалж үзвээс дараах эрхмүүдийн мэдээлэл гарч ирнэ:

  1. Пүрэвтогтохын ӨЛЗИЙНАРАН
    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн;
    “МоЭнКо” ХХК-ийн төслийн инженер;

  2. Хаянгаагийн БОЛОР-ЭРДЭНЭ: Түүний хувьд УИХ-ын гишүүн Х.Болорчулууны төрсөн дүү юм.
    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн;
    “Дорнод газар” ХХК-ийн Гүйцэтгэх захирал;

  3. Үүрцайхын АМАРБАТ: Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр МАН-ын Хууль эрх зүйн ажлын хэсгийн хуульчаар ажилласан.

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн;
    Хуульч, Өмгөөлөгч

  4. Дашнямын БАТХИШИГ
    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн;
    “Нью-Гранд Эрдэнэт” ХХК-ийн захирал

ТУЗ-ийн ердийн гишүүд болон удирдлагууд шийдвэр гаргахдаа нэг талыг барьсан хандлагатай байдаг тул хараат бус гишүүд нь энэхүү эрсдэлээс сэргийлсэн шийдвэр гаргах үүрэгтэй. Нэг ёсондоо тухайн асуудлыг бие даасан байр сууринаас, бодитоор харж, шүүмжлэх гол үүрэгтэй гэсэн үг. Ялангуяа ТУЗ-ийн ердийн гишүүд болон компанийн ашиг сонирхол зөрчилдөж болзошгүй тохиолдолд хараат бус гишүүдийн оролцоо маш чухал байдаг.

Ийнхүү дээрх гишүүд сайжруулсан түлшний үндсэн түүхий эд болох мидлинг болон түлшний чанарын шалгалтыг хариуд анхаарал хандуулан олон нийтийн талд зогсох хүлээлт бий болоод байгаа юм. Бид цаашид "Таван толгой түлш ХХК"-ын төлөөлөн удирдах зөвлөлийн албыг хэн хашдаг талаар мэдээллийг тодруулан хүргэх болно.

ЭМЧ: Нуруу муруйлт
ЭМЧ: Нуруу муруйлт
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.