ЭМЧ: Нуруу муруйлт
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЧ: Нуруу муруйлт

Яагаад бид нугасны муруй бий вэ?

Нурууны мурийлт нь нурууны яс баруун, зүүн тал руу мурийж хажуугаас харахад нуруу урагш, хойш мурийх эмгэг юм.

Шинж тэмдэг

  • Баруун, зүүн талын бэлхүүс нурууны өндөр өөр байна.
  • Ямар нэгэн зовиургүй бөгөөд биеийн бүтцийн хэвийн бус байдлаас үүдэн амархан ядарна.
  • Цээжний хоёр талын түвшин өндөр, нам байна.
  • Дотуур хувцасны мөр, үүргэвчний нэг талын оосор байнга доош бууна.
  • Гутлын улны зөвхөн нэг тал нь элэгдэнэ.
  • Ташаа хажуу тийшээ сууж, хөл урт богино болно.
  • Бэлхүүсээр тонгойлгон араас нь харахад далны нэг тал дээш овойж гарна.
  • Хүндэрсэн нурууны мурийлтаас уушги дарагдаж, уушгины үйл ажиллагаа буурна.

Хэзээ эмчид хандах вэ?

Цээжний хоёр талын түвшин өндөр, нам байх, дотуур хувцасны мөр, үүргэвчний нэг талын оосор байнга доош буух, гутлын улны зөвхөн нэг тал нь элэгдэх зэрэг ямар нэг зовиургүй ч эдгээр шинж тэмдэг илэрвэл та эмчид хандаарай.

Шалтгаан

  • Буруу байрлалаар удаан хугацаагаар суух, хүнд цүнх нэг талдаа байнга үүрч явснаас үүдэлтэй.
  • Тодорхой бус шалтгаанаар үүсэх тохиолдол нийт эмгэгийн 70 орчим хувийг эзэлдэг. 10-аад наснаас эхэлж, аажмаар явц нь ахина.
  • Төрөлхийн гажиг

Оношлогоо

  • Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг
  • Хөдөлгөөний үед биеийн тэнцвэрийг шалгах шинжилгээ,
  • X-ray
  • CT
  • MRI

Эмчилгээ

  • Чиг тавих Нурууны мурийлтын өнцөг 20 градусаас бага үед дасгал хөдөлгөөнөөр эмчилнэ. 20 градусаас их үед өсөлтийн насны бага, дунд насны хүүхдийн хувьд өсөлт нь зогсох хүртэл нь чиг тавихыг бодолцож үзэх шаардлагатай. Чигийг авсны дараа тогтмол хугацаанд X-ray оношлогоонд оруулж тахийлтын хэмжээг нягтлах шаардлагатай.

  • Дасгал хөдөлгөөн Чиг тавьсан ч гэсэн нурууны хэлбэр засах, булчин хөгжүүлэх дасгалыг байнга хийж байх хэрэгтэй. Булчин хөгжүүлэх дасгал хийхгүй бол цаашид булчингийн агшилтаас үүсэх нурууны өвдөлтийг үүсгэж чигийг авсны дараа эмгэг дахих магадлалтай болдог.

  • Нурууны мурийлт засах мэс засал

Хүндрэл

Хүндэрсэн нурууны мурийлтаас уушги дарагдаж, уушгины үйл ажиллагаа буурдаг.

“Оюутолгой“ судалгааны тэтгэлэгт хөтөлбөрт 2.5 тэрбум төгрөг зарцуулна
“Оюутолгой“ судалгааны тэтгэлэгт хөтөлбөрт 2.5 тэрбум төгрөг зарцуулна
 
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.