Ж.Батсуурь: АН-ын бүлгийн хэвийн үйл ажиллагааг хангаж өгөхийг шаардаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Батсуурь: АН-ын бүлгийн хэвийн үйл ажиллагааг хангаж өгөхийг шаардаж байна

/2022.01.10/ УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, "УИХ-ын тухай хуулийн 14.1, 14.3-т дараах зүйлсийг тусгасан байдаг. Тодруулбал,

  • 14.1-т УИХ-ын үйл ажиллагаа нь үндсэн хууль бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах
  • 14.3-т нам эвслийн бүлэг байнгын хороодын ажиллагаа, ажлыг уялдуулан зохицуулах энэ үүрэг нь улсын их хурлын даргын бүрэн эрх гэж заасан байдаг.

Тиймээс АН-ын бүлэг хуульд заасны дагуу олонхоороо бүлгийн даргаа сольж, дараагийн бүлгийн даргын нэрийг өргөн бариад 3 сар болж байна. Өнгөрсөн хугацаанд дээд шүүхийн шийдвэрийг харж ирсэн. Дээд шүүхийн шийдвэрт 3 зүйлийг тодотгосон. Юуны түрүүнд намын онц их хурал хууль ёсны дагуу болсон. Мөн намын даргын асуудлыг дүрэм журмын дагуу дахин ярих хэрэгтэй гэсэн шийдвэрийг дээд шүүхээс гаргасан.

Нэгэнт шүүхээс ийм дүгнэлт гарсан учир УИХ-ын дарга Г.Занданшатар бүрэн эрхээ хэрэгжүүлж АН-ын бүлгийн хэвийн үйл ажиллагааг хангах ёстой. АН-ын зүгээс УИХ-ын бүрэлдэхүүн хэсэг, нам эвслийн бүлэг, байнгын хороодын үйл ажиллагааг зохион байгуулалтад нь оруулж өгөх хүсэлтийг тавьсан. Одоог хүртэл энэ асуудлыг хойш тавьж байна.

АН-ын дийлэнх олонхын хүсэлтийг хүлээж авахгүй байгаа нь улс төрийн шинжтэй үйл ажиллагаа гэж харж байна. Цаашид УИХ-ын дарга өөрийн оногдсон үйл ажиллагааг хэрэгжүүлэхгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандаж, ажлаа хийж чадаж байгаа эсэхэд дүгнэлт гаргуулна" гэлээ.

Д.Наранбаатар: Омикрон хувилбар хүүхдүүдэд хүнд тусахыг анхааруулж байна
Д.Наранбаатар: Омикрон хувилбар хүүхдүүдэд хүнд тусахыг анхааруулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.