Н.Алтанхуяг: Улсын дээд шүүх АН хоёр хуваагдаагүй гэдгийг тогтоосонд баяртай байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтанхуяг: Улсын дээд шүүх АН хоёр хуваагдаагүй гэдгийг тогтоосонд баяртай байна

/2022.01.06/ УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ.

Тэрбээр, "Арванхоёрдугаар сарын 31-ний өдөр болсон Ардчилсан намын асуудлаар Улсын дээд шүүх шийдвэр гаргалаа. Энэ асуудал нэлээд үнэнд гүйцэгдэж хожуу шийдэгдсэн ч дээд шүүхийн 20 шүүгчид баярлаж байна. Яагаад гэхээр, АН хоёр хуваагдаагүй гэдгийг тогтоосон. АН-ын дүрэм, сонгуулийн хороо, Үндэсний бодлогын хороо бүгд хүчинтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Ганцхан асуудал нь намын даргыг бүртгээгүй хэвээр үлдээсэн байна.

Гэхдээ улсын дээд шүүх ийм шийдвэр гаргасан ч гэсэн УИХ-ын захирамжаар байгуулагдсан гишүүн Ц.Мөнх-Оргилын ахалсан ажлын хэсгийн дүгнэлтийг заавал хэлэлцэх хэрэгтэй.

МАН дотор мөнгө иддэг, булхай хийдэг хэсэг бүлэг нөхдүүд байгаа гэж би хэлсэн. Танайхны зарим гишүүдийн тавьсан хүмүүс төрийн байгууллагуудаар тоглож байна. Тэр байтугай хэний ч халдаж болохгүй Монголд байдаг хоёрхон улс төрийн намын нэгийг хоёр тамгатай болгож тоглосон. Тиймээс бүртгэлийн байгууллагаар тоглож байгаа тоглоомыг зогсоох шаардлагатай байна.

Оны өмнө хийсэн жагсаал цуглаантай холбоотой нийтийн сонсголоос ичлээ. Танай намын хоёр зөвлөх орж ирж ард түмнийг төлөөлж үг хэлж байна гэнэ. Ийм зүйл байж болох уу" гэлээ.

Үүний хариуд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, "Н.Алтанхуяг болон бусад гишүүдийн тавьж буй асуудлыг дэмжиж байна. Дараа долоо хоногийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулаад, хэлэлцээд явахад бэлэн байна" гэв.

Филадельфид гарсан түймэрт 13 хүн, түүний дотор 7 хүүхэд амиа алджээ
Филадельфид гарсан түймэрт 13 хүн, түүний дотор 7 хүүхэд амиа алджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.