/2022.01.05/ "Иргэдийн зүгээс "Омикрон" хувилбар бүртгэгдээгүй гэдэг дээр эргэлзэж байх шиг байна. Хэрэв манай улсад бүртгэгдвэл дотоодын халдварын тоо огцом нэмэгдэнэ" гэж Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээлж байв.
Гэтэл сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа нь аюулын харанга дэлдэж байгаагийн дохио байх вий хэмээн сэрэмжилж байна.
Хэдий албаны мэдээлэлд омикрон хувилбар нь манай улсад бүртгэгдээгүй гэж хэлж байгаа ч сүүлийн 12 хоногт илэрсэн тохиолдлын тоог шүүж үзвэл:
- Арванхоёрдугаар сарын 25-нд 248 тохиолдол
- Арванхоёрдугаар сарын 26-нд 118 тохиолдол
- Арванхоёрдугаар сарын 27-нд 83 тохиолдол
- Арванхоёрдугаар сарын 28-нд 157 тохиолдол
- Арванхоёрдугаар сарын 29-нд 218 тохиолдол
- Арванхоёрдугаар сарын 30-нд 116 тохиолдол
- Арванхоёрдугаар сарын 31-нд 272 тохиолдол
- Нэгдүгээр сарын 1-нд 289 тохиолдол
- Нэгдүгээр сарын 2-нд
- Нэгдүгээр сарын 3-нд 138 тохиолдол
- Нэгдүгээр сарын 4-нд 488 тохиолдол
- Нэгдүгээр сарын 5-нд /өнөөдөр/ 585 тохиолдол бүртгэгдээд байна.
Өнөөдрийн байдлаар нийт иргэдийн 28 хувь нь гуравдугаар тундаа хамрагджээ. Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж /маскаа зүүж/ , бүүстер тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.