/2022.01.04/ АНУ-д өчигдөр 1 сая гаруй хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.
Дээрх тоо нь дөрөв хоногийн өмнө АНУ-д бүртгэгдсэн 590 мянган тохиолдлоос бараг хоёр дахин их байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Ийнхүү өсөж байгаа нь омикрон хувилбар хурдацтай тархаж байгаатай холбоотой байна.
Халдварын тохиолдлууд үхэлд хараахан хувираагүй байгаа ч тэдний нөлөө нь халдвар авсан иргэд гэртээ тусгаарлагдаж байгаа нь улс даяар мэдрэгдэж байна. Үүний үр дүнд нислэг цуцлагдаж, сургууль, оффис хаагдаж, эмнэлгүүд ачаалал ихтэй, ханган нийлүүлэлтийн сүлжээ багассан юм.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүд Ковид-19-ийн эерэг шинжилгээ авсан шинж тэмдэггүй хүмүүсийг тусгаарлах хугацааг тав хоног болгон богиносгосон ч тус агентлаг иргэдийг гадагш гарахаасаа өмнө шинжилгээ өгөх зааврыг өгч байна.
Эх сурвалж: Bloomberg