Бичиг баримт барьцаалж авсан ажил олгогчийг мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулж болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бичиг баримт барьцаалж авсан ажил олгогчийг мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулж болно

/2022.01.03/ Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэсэн найруулгын гол зорилт нь:

- Хамрах хүрээ өргөжсөн. Өөрөөр хэлбэл албан болон албан бус ажил хийж байгаа хүн бүрд энэ хууль хүрнэ гэсэн үг.

- Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх хугацааг багасгаж, бага зардлаар шийдэх боломжийг хангах үүднээс шүүхийн өмнөх шатанд ААН дотроо шийдвэрлэдэг болсон.

- Хүний хөдөлмөрлөх эрхтэй суурь эрхийг харж үзсэн. Ажлын байрны дарамт, албадан хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд барьцаа хэрэглэхгүй байхаар заасан. Ажил хийх явцад хүнээс ямар нэг эд зүйл барьцаанд авахгүй гэсэн үг. Хэрвээ ажил олгогч бичиг баримтыг нь барьцаалаад авчихвал ажилтан нь мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргаж болно. Аливаа тохиолдолд хүний хувийн бичиг баримт нь тухайн хүний өмч байдаг. Ажил олгогч тухайн хүний мэргэжлийг шалгах зорилгоор бичиг баримтын эх хувийг үзээд хуулбарыг нь авч болно.

- Тус хуулийн долдугаар зүйлд ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийлэл гэж тодотгосон. Зодох, цохих, заналхийлэх зэрэг ойлголтыг ажлын байрны дарамт гэдэг. Ажлын байрны бэлгийн дарамт нь хүнийг хүсээгүй байхад биеэр, үгээр, цахим орчинд бэлгийн сэдлээ илэрхийлэхийг хэлдэг. Энэ нь зөвхөн оффис дээр болдог үйл явдал биш. Хамт олноороо хамрагдаж байгаа бүхий л үйл ажиллагаанд ажлын байрны дарамт үзүүлэхийг хориглосон.

- Шинээр эцэг болсон ажилтан ажлын арван өдрийн цалинтай чөлөө олгохоор тусгаж өгсөн.

- Ээлж, ростерийн ажлын байрыг анх удаа зохицуулалттай болгосон. Ажилчид ажлын 14 хоног ажиллаж, 14 хоног амарна гэж тусгаж өгсөн. Учир нь тэд гэрээсээ алслагдмал газар ажиллаж байгаа юм.

Долоо хоногийн хугацаанд 56 иргэн угаартаж, 1 хүн нас баржээ
Долоо хоногийн хугацаанд 56 иргэн угаартаж, 1 хүн нас баржээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.