/2022.01.03/ БОАЖЯ, МХЕГ, ЦУОШГ, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтран өнгөрсөн долоо хоногт агаарын чанарын индекс, шахмал түлшний борлуулалтын талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын эргүүл хамгаалалтын албаны дарга, хурандаа н.Даваадорж, "Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 23-29-ны хооронд цагдаагийн 102 утсанд угаартсан гэх 20 дуудлага мэдээлэл бүртгэгдэж 1 хүн нас барж, 56 иргэн хүнд хөнгөн хэлбэрээр угаартаж эмнэлгийн анхны тусламж авсан. Угаартсан иргэдийн 32 нь хүүхэд буюу 56,1 хувийг эзэлж байна.
Шалтгаан нөхцөлийг тодруулахад тухайн айл өрхүүд нь гар хийцийн буюу энгийн зуухтай, ханан пийшин, яндангийн битүүмж алдагдсан, угаар мэдрэгч нь эвдэрсэн гэсэн дүгнэлт гарсан" гэлээ.