Өмнөд Солонгост омикрон хувилбараар нас барсан 2 тохиолдол бүртгэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөд Солонгост омикрон хувилбараар нас барсан 2 тохиолдол бүртгэгдлээ

korea times сайтын гэрэл зураг

/2022.1.3/ Өмнөд Солонгост ковидын омикрон хувилбарын улмаас амиа алдсан хоёр тохиолдол бүртгэгджээ.

Сөүлээс 329 км-ийн зайтай оршдог Гванжу хотод амьдардаг байсан хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд, тэд омикрон хувилбараар өвчилсөн байжээ. Өвчтөнүүд өнөөдөр буюу даваа гарагт нас барсан байна.

БНСУ-ын Өвчний хяналт, урьдчилсан сэргийлэх агентлагийн мэдээлснээр ням гарагт 3129 шинэ тохиолдол бүртгэгдэж, 36 хүн ковидын улмаас нас баржээ.

Эх сурвалж: Korea times

ВИДЕО: Амстердам хотод олон мянган хүн ковидын хөл хориог эсэргүүцэн жагслаа
ВИДЕО: Амстердам хотод олон мянган хүн ковидын хөл хориог эсэргүүцэн жагслаа
 
Монгол улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс  тогтоох үндэсний чуулган эхэллээ
Монгол улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс тогтоох үндэсний чуулган эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.