/2022.1.3/ Хятад улсад өчигдөр буюу ням гарагт ковидын батлагдсан тохиолдол 161 гарсан нь буурч байсан халдварын тоог дахин өсгөлөө.
Халдварын тохиолдлын 60 нь гадны улс орноос зөөвөрлөгдсөн гэж Үндэсний эрүүл мэндийн хороо мэдээлснийг CGTN дамжуулжээ.
Ийнхүү Хятад улсад өнгөрсөн жилийн нэгдүгээр сараас хойш халдвар авсан нийт хүний тоо 102666 болж, нас барсан хүний тоо 4636 боллоо.
Эх сурвалж: CGTN