/2022.01.03/ Хууль санаачлах, төрийн бодлого тодорхойлох үйл хэрэгт манлайлсан төрийн түшээдэд УИХ-ын дарга Г.Занданшатар талархал илэрхийлжээ.
Өнгөрсөн хаврын чуулган 34 удаа хуралдсан бол намрын чуулган өнөөдрийн байдлаар 27 удаа хуралдаад байна. Нийт 61 удаагийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг таслал, хоцролтгүй оролцсон төрийн түшээгээр шалгарлаа. Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нар удаалсан байна. Улсын Их Хурлын чуулган, Байнгын хороодын хуралдааныг таслалгүй, манлайлан оролцсон дээрх нэр бүхий гишүүдэд талархаж илэрхийлж, баяр хүргэлээ.
Үүний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр парламентын хяналтыг үр нөлөөтэй хэрэгжүүлж, Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэхэд онцгой зүтгэл гаргаж ажилласан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Г.Тэмүүлэн нарт талархал илэрхийлээ.
Эх сурвалж: Монгол Улсын Их хурал