/2022.01.03/ АН хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
- "Ардчилсан нам 12 дугаар сарын сүүлийн өдөр буюу 31-ний үдээс хойш Дээд шүүхийн тогтоол 11 хуудсыг гардаж авлаа. Энэ тогтоол дээр юу гэж дурдагдав аа? Тоймлоод үзвэл Улаанбаатар паласд болсон хурлыг хүлээн зөвшөөрсөн байна.
Үндэсний бодлогын хорооны шийдвэр хүчинтэй гэж үзжээ. Энэ бол даргын асуудлыг шийдэгдээгүй гэсэн болохоос биш Үндэсний бодлогын хороо нь өөрөө хүлээн зөвшөөрөгдлөө.Хууль ёсных гэж Улсын дээд шүүх үзсэн байна. Энэ нь АН- ын дараагийн үйл ажиллагаа гарц гаргалгаа нээгдлээ гэж үзэж байна. Одоо дараа дараагийн шийдвэрээ гаргах боломж бүрдлээ. Нөгөө талаар цахимаараа хуралдсан нөхдийг УДШ хүчингүй гэж үзжээ гэж дүгнэж байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
- Ардчилсан намыг хоёр тал болгож хэсэг хүмүүс тоглосоор 1.6 жил боллоо. Улсын дээд шүүх улс төрийн намын асуудлыг 30 хоногийн дотор шийдэх ёстой. Гэтэл журам гаргаад өнөөдрийг хүртэл хоёр намтай болгосон нь жүжиг, жүжгийн эздийг олох ёстой.
Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга МАН-ын барьцаанд орсон хүн. СЕХ -ны дарга У.Хүрэлсүхийн суганы үс болж явдаг хүн. Бүртгэлийн газар С.Бямбацогтын компанийн хүн байна. Эдгээр хүмүүсийн асуудлыг авч хэлэлцэнэ.