Авто зам дээр тамхины иш, хог хаясан бол торгох хууль хэрэгжээд 4 жил болсон
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Авто зам дээр тамхины иш, хог хаясан бол торгох хууль хэрэгжээд 4 жил болсон

/2022.01.03/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хотын иргэдийг соён гэгээрүүлэх зарим ажлыг эхлүүлнэ. Тухайлбал автомашиныхаа цонхоор тамхины иш, ундааны сав гаргаж шидсэн иргэнд арга хэмжээ авдаг болно" гэж мэдэгдэж байв.

Угаас зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд:

Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалт бий.
Зөрчлийн тухай хуулийг 2017 оны долдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөж эхэлсэн.

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас энэ талаар тодруулахад:

- "Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж эхэллээ. Харин хуулиар тусгайлан зохицуулаагүй асуудлыг нийслэл хотын дүрмээр зохицуулж болно" гэв.

ХЭҮК: Бэлгийн цөөнхийн эрх
ХЭҮК: Бэлгийн цөөнхийн эрх
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.