ХЭҮК: Бэлгийн цөөнхийн эрх
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭҮК: Бэлгийн цөөнхийн эрх

Бэлгийн цөөнх бахархал, бухимдлын шалтгаан гэж үү

/2022.01.03/: Хүн бүр төрөлхийн онцлог байдлаараа дахин давтагдашгүй бөгөөд угсаа гарал, арьс үндэс, шашин шүтлэг, хэл, соёл, хүйс, нийгмийн байдал, улс төрийн үзэл бодол, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл зэрэг олон зүйлээрээ ялгаатай.

Бэлгийн чиг баримжаа гэдэг нь хүмүүс өөр хоорондоо бие махбод, сэтгэл санаа, бэлгийн дур хүсэл, зан үйл болон хайр дурлалаар татагдах явдал юм.

Хүний бэлгийн чиг баримжааг "гетеросексуал" буюу эсрэг хүйсийнхээ хүнд татагддаг, "гомосексуал" буюу ижил хүйсийнхээ хүнд татагддаг,"бисексуал" буюу эр, эм хүйсийн хүний аль алинд нь татагддаг хүн гэж ангилдаг.

"Хүйсийн баримжаа илэрхийлэл" гэж хүн бүр хувь хүний үүднээс өөрийн хүйсээ төрөхөд өгөгдсөн хүйстэйгээ адилаар эсвэл өөрөөр гүн гүнзгий мэдрэх мэдрэмж, хүйсийн шилжилт, хувцаслалт, үг яриа, биеийн хөдөлгөөн гэх мэт илэрхийллийг багтаасан ойлголт хэмээн тодорхойлдог.

Хүмүүс эрэгтэй, эмэгтэй байхаасаа үл хамаарч ижил хүйсийнхээ, эсвэл эрэгтэй, эмэгтэй хүний аль алийг нь сонирхон тэдэнд татагдаж, хүсэн тэмүүлж, хайрладаг бөгөөд ийм хүмүүсийг бэлгийн ижил чиг баримжаатай хүмүүс буюу Лесбиян, гей, бисексуал, трансжендэр хүмүүс (ЛГБТ) гэж нэрлэдэг. 19 дүгээр зуунаас барууны орнуудад лесби, гей, бисексуал болон трансжендер хүмүүсийг цөөнхийн бүлэг гэдгээр ойлгох болж, олонд ил болж эхэлжээ.

В Киеве задержаны около 60 противников ЛГБТ-шествия - Газета.Ru

ЛГБТ хүмүүс зөвхөн орчин цагт бий болоогүй ба хүн төрөлхтний түүхийн бүхий л үед ил, далд байдлаар амьдарч ирсэн юм. Тухайн хүний бэлгийн дур хүсэл нь өөрийн сонголтын асуудал биш, харин тухайн хүний төрөлхийн, өөрчлөх боломжгүй шинж чанар гэдгийг анагаах ухаан гэх мэт шинжлэх ухааны бүхий л баримтаар тодорхойлсон байна. Одоо хэрэглэгдэж буй Лесби, Гей, Бисексуал, Трансжендер гэх товчлол нь эдгээр хүмүүсийн ижил шинж байдлыг нэгтгэж байгаа явдал юм.

  • Лесбиян: Эмэгтэй хүнд татагддаг эмэгтэй хүн (энэ үг дан эмэгтэйчүүд амьдарч байсан эртний Грекийн "Лесбос" арлын нэрнээс гаралтай),
  • Гей:Эрэгтэй хүнд татагддаг эрэгтэй хүн. Бисексуал: Эрэгтэй, эмэгтэй хүний аль алинд нь татагддаг хүн ("би" нь хоёр гэсэн утгатай Латин үг);
  • Трансжендэр: Эхээс төрсөн биологийн хүйсээсээ өөрөөр өөрийн хүйсийг тодорхойлж нийгмийн амьдралд оролцдог хүн.

Тухайлбал, эрэгтэй хүн болж төрсөн ч өөрийгөө эмэгтэй, эсвэл эмэгтэй хүн болж төрсөн ч өөрийгөө эрэгтэй гэж тодорхойлж илэрхийлдэг хүн. Өөрөөр хэлбэл, тэд өөрсдийгөө "буруу хүйс"-тэй төрчихсөн гэж үздэг. Ихэнх нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тоо бараг тэгш байхад, "хараат" бүлэгт орох эмэгтэйчүүдийн нийгмийн байр сууринаас үүдэн зарим нэг хүмүүс (феминист болон Эмэгтэйчүүдийн эрхийн хөдөлгөөнүүд) эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурийг цөөнхийн бүлэгтэй тэнцүүлж үздэг.Түүнчлэн, янз бүрийн жендэрийн ялгаатай хүмүүс цөөнхийн бүлгийг бүрдүүлдэг.

Эх сурвалж: ХЭҮК

Ковидын 138 тохиолдолтой, нас баралтгүй 24 цаг өнгөрлөө
Ковидын 138 тохиолдолтой, нас баралтгүй 24 цаг өнгөрлөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.