“Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа“ ОНӨТҮГ-ыг татан буулгажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа“ ОНӨТҮГ-ыг татан буулгажээ

May be an image of 5 people, people sitting and people standing

/2021.12.31/: Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлд дүүжин тээврийг нэвтрүүлэх ажил яригдаад багагүй хугацаа өнгөрөөд байна.

Энэхүү төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх бөгөөд зээлийн хэмжээ 60 сая ам.доллар, нийт 40 жилийн хугацаатай, үүнээс 12 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй байх талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал дээр мэдээлсэн.

Саяхан Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа байгуулагдаж төсвийн хөрөнгөнөөс тавилга, эд хогшил авсан тухай шуугиад өнгөрсөн билээ. “Агаарын дүүжин тээвэр” нэвтрүүлнэ хэмээн Шадар сайд С.Амарсайхан нийслэлийн Засаг дарга байх үедээ танилцуулахдаа "2021 оны зургадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3, 4 дүгээр хороолол чиглэлд ашиглалтад орно" хэмээн хэлж байв.

Тэгвэл өчигдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр болсон НИТХ-ын шийдвэрээр "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа" ОНӨТҮГ-ыг татан буулгажээ.

Энэ үеэр мөн хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

  • Нийслэлийн өмчийн бүртгэлээс Баянгол дүүргийн 25 дугаар хорооны “Май таун” орон сууцны хорооллын 108 дугаар байрны 181 тоотод байрлах 67.9 мкв талбайтай гурван өрөө сууцыг хаслаа.

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга шинээр барихаар болсонтой холбогдуулан тус төвийн балансад бүртгэлтэй хоёр барилга, байгууламжийг төрийн өмчид шилжүүллээ.

  • Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн балансад бүртгэлтэй барилгыг 89 дүгээр сургуулийн балансад шилжүүллээ.

  • Улс, нийслэлийн хөрөнгө оруулалт болон төрийн өмчийн концессын “зураг төсөл боловсруулах, буулгах, барих, шилжүүлэх” төрлөөр Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 4 барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авлаа.

  • “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ыг татан буулгалаа.

  • “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо” ХК-ийг байгуулахыг дэмжлээ.

Эх сурвалж: НИТХ

Хүний амь аварсан сурагч Т.Эрдэмд сайдын нэрэмжит шагнал гардууллаа
Хүний амь аварсан сурагч Т.Эрдэмд сайдын нэрэмжит шагнал гардууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.