/2021.12.30/ Автомашины, тэр дундаа приус маркийн автомашины үнэ өссөөр байна. Үнэ нэмэгдсэн шалтгааныг тодруулахад тээвэрлэлтийн үнэ нэмэгдсэн, автомашин экспортлогч оронд хүртэл үнэ нь өссөн гэх тайлбарыг өгөв.
Япон Улс нь 2021 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар БНХАУ, АНУ, БНСУ, Тайвань, Хонг Конг, Тайланд зэрэг 28 улс орон руу нийт 6.9 их наяд иенийн үнэ бүхий автомашины экспорт хийсэн гэж Trading Economics сайт дээр мэдээлжээ.
Харин Монголбанкнаас гаргадаг ханшийн архивын мэдээллийг харахад өнгөрсөн жилийн мөн үед Японы 1 иен нь 27.45 төгрөгтэй тэнцэж байсан бол, өнөөдрийн байдлаар иен нь 25.05 төгрөгтэй тэнцэж байна.
Бид цахим орчин дахь автомашины зарын групп, сайт, зарим нэг машины ченжтэй холбогдон автомашины үнийн өсөлтийн талаар тодрууллаа.
Unegui.mn сайт дээр приус-20 машины үнэ 14-22 сая төгрөгийн хооронд байна. Ойролцоогоор 17 жилийн өмнө үйлдвэрлээд 2020, 2021 онд орж ирсэн машин нь 14-19 сая төгрөг байгаа бол 10-11 жилийн өмнө үйлдвэрлэж 1-2 жилийн өмнө орж ирсэн машин нь харин өндөр үнэтэй буюу 19-22 сая төгрөгийн хооронд худалдаалж байгаа юм.
Приус-20 |
Үйлдвэрлэсэн он |
Орж ирсэн он |
Үнэ |
2004-2006 |
2020-2021 |
14-19 сая төгрөг |
|
2010-2011 |
2020-2021 |
19-22 сая төгрөг |
Зарын дэлгэрэнгүй мэдээллийг харвал тоноглолын төрлөөсөө шалтгаалан үнийн дүн хэлбэлзэж байв.
Мөн л дийлэнх иргэдийн ашигладаг приус-30 маркийн машин нь он хөгшин, залуу харгалзахгүй 20-оос дээш сая төгрөгийн үнэтэй байна.
Приус-30 |
Үйлдвэрлэсэн он |
Орж ирсэн он |
Үнэ |
2009-2011 |
2020-2021 |
17.5-21.5 сая төгрөг |
|
2012-2016 |
23.5-25.5 сая төгрөг |
Машины үнэ яагаад нэмэгдсэн бэ?
Дээрх асуултыг машин борлуулах бизнес эрхлэгчдээс /ченжээс/ тодрууллаа.
Машины худалдаа эрхлэгч №1: Машины үнэ нэмэгдсэн нь ердөө л тээвэрлэлтийн үнэ өссөнтэй хамааралтай. Энгийн үед нэг контайнер ачаа 3500 ам.доллар байсан бол одоо 7000 ам.доллар төлж байна. Тийм болохоор машины үнэ нэмэгдсэн.
Машины худалдаа эрхлэгч №2: Машины үнэ нэмэгдсэн нь олон зүйлээс шалтгаалсан. Нэгдүгээрт ковидын нөхцөл байдал энэ салбарт ч мөн адил нөлөөлж, машины эд анги болох хагас дамжуулагчийн үйлдвэрлэл тасарсан. Мөн тээвэрлэлтийн төлбөрийн үнэ ч бас нэмэгдсэн. Нэг контайнерт 4-5 приус машин багтдаг. Энгийн үед энэ төрлийн ачаанд 2800 ам.доллар төлдөг байсан юм. Харин одоо энэ дүн 7800 ам.доллар болсон байна. Энэ хоёр голлох шалтгаанаас болж машины үнэ өссөр байна.
Ингээд бодвол, одоогийн байдлаар зөвхөн нэг контайнер ачаанд 7800 ам.доллар төлж байгаа бол нэг машинд 1950 ам.доллар буюу одоогийн ханшаар 5.5 сая төгрөг нэмэгдэж байна гэсэн үг.