УИХ-ын гишүүнд хариуцлага ногдуулдаг байх тогтоолыг баталлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүнд хариуцлага ногдуулдаг байх тогтоолыг баталлаа

/2021.12.30/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Төсөлд УИХ-ын гишүүний ёс зүй, сахилгын асуудал, хөрөнгө орлогын мэдүүлэг, гишүүний төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, нэгдсэн хуралдааны ирцийн асуудал, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, УИХ-ын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага ногдуулахаар тусгажээ.

УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн тул уг тогтоолын төсөл батлагдлаа.

Орчин цагийн боловсролын салбарын 100 жилийн ойн сэдэвт марк нээлтээ хийлээ
Орчин цагийн боловсролын салбарын 100 жилийн ойн сэдэвт марк нээлтээ хийлээ
 
Хяналт үнэлгээний үндэсний хороо ажиллах ЖУРМУУДАА батлуулав
Хяналт үнэлгээний үндэсний хороо ажиллах ЖУРМУУДАА батлуулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.